surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Найтаахдаа намаа гээсэн хоршил буюу З.Энхболд, Б.Энх-амгалан

Найтаахдаа намаа гээсэн хоршил буюу З.Энхболд, Б.Энх-амгалан

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгаланг “Баялгийн хулгай” цувралын тавдахь дугаарт онцолж байлаа. 

АТГ-аас Б.Энх-Амгаланг ялагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлэх ажээ. Учир нь Б.Энх-Амгаланг Тавантолгойн дөчин их наядын нүүрсний хулгайн нэгэн томоохон цөм болох Страто ХХК буюу ЕТГ-ын дарга асан З.Энхболдод  нүүрс тээврийн зам бэлдэж өгсөн хэргээр яллагдагчаар татах ажээ. 

Тухайлбал Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багт 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай “Нүүрс угаах үйлдвэр” бариулж, улмаар Эрдэнэс тавантолгой ХК-иас хямд үнээр худалдан авч, угааж баяжуулан БНХАУ-д борлуулахад Страто компаний шүдний өвчин болсон замын асуудлыг Б.Энх-Амгалан шийдэж өгсөн байгаа юм. 

 
Тодруулбал Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан 2019 оны тавдугаар сарын 3-нд “Авто замын ангилал шилжүүлэх тухай” 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгосноор З.Энхболдтой гар барьж, нүүрс угаах гэмт хэрэгт хамтран ажиллах болов.

Б.Энх-Амгалангийн албан тушаалаа урвуулан ашигласан нүгэл үүгээр дуусахгүй, үргэлж үргэлжилдэг жамаараа... Тухайлбал дээрх үйл явдлаас хоёр сарын дараа буюу 2019 оны долдугаар сарын нэгний өдөр Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж “Их дэлгэмэл ингүүн” нэрт эзэмшилд өгөв. Ингэснээр төд удалгүйЗ.Энхболдын Страто компани Эрдэнэс тавантолгой ХК-иас нүүрс худалдан авч, угааж баяжуулан, БНХАУ-ын зүг дөрөө жийх бүрэн эрхт, хаан засаглалыг тогтоосон байдаг.  Үндсэндээ З.Энхболд Б.Энх-Амгалантай гар барин дотноссон ч төд удалгүй Б.Энх-Амгалан суудлаа тавьж өгснөөр 2022 оны дөрөвдүгээр сард “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ий Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км замыг эзэмшсэн тушаал цуцлагдаж том гарз тохиов.

Түүнчлэн Страто ХХК, Их дэлгэмэл ингүүн ХХК-иудын талаарх цаашлаад ЕТГ-ын дарга асан З.Энхболдын нүүрсний хулгайн талаарх ноцтой баримтыг “Баялгийн хулгай” цуврал тун удахгүй дэлгэх болно.

Сонирхуулахад Страто ХХК буюу З.Энхболдын хань хамсаатнаар Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар тэргүүтэй нөлөө бүхий эрхмүүд орж ирэхээр сүүдэр нь тусч байна. Ашиг сонирхол нэг бол нам хамаарахгүй тонох ажиллагаа эрхэлж байгаа гэх хардлага төрж байх юм.  Заа даа тэгээд найтаахдаа намаа гээсэн ч юм бил үү дээ. 

 


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1