Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц Сар шинийн баярыг угтан ард түмэндээ хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жил гарч байна. Туулай жилийг монголчууд хөнгөн, уян, зөөлөн гэж бэлгэшээдэг. Туулай жилд зуд турхан болж байсан түүх ховор, их сайхан жил гарч байна.
Үзэсгэлэн болгогч гэдэг нь ёгт нэр, 60 жилд бүгдэд нь ёгт нэр байдаг. Ёгт нэр нь цаад талдаа утга илэрхийлдэг. Үзэсгэлэн болгогч гэдэг ёгт нэрийн утгыг Цагаан лянхуа сударт "энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” гэж бичиглэсэн байдаг. Энэ жилд цаг агаар тогтуун, бороо хуртай байна гэж зурхайд тэмдэглэсэн. Дээдэст сайн, дунд улсад дунд, нялхаст жаахан тиймхэн гэж байгаа.
Онцлоход, залуу гэр бүлд төрөлт арвижна гэж зурагдсан. Мөн хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хур ихтэй, хүйтэн болох учраас хүйтэн талын өвчин буюу бадгана өвчнөөс сэргийлж, хувцсандаа анхаарах хэрэгтэй. Туулай жилийг монголчууд их бэлгэддэг, туулай жилдээ туурвина гэж ярьдаг, янз бүрийн үзэл бодол нэг талдаа гардаг гэж үздэг. Ерөнхийдөө жил орсон, харш жилтнүүд анхаарах хэрэгтэй. Тиймээс засал номоо сайтар хийлгэх шаардлагатай.
Цагаан сар гарч байгаа өлзий дэмбэрэлтэй энэ сайхан өдөр та бүхэндээ урт нас, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, аваар осол, аливаа нэгэн муу зүйлээс ангид, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн