Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд албан тушаалын томилгоо хийсэн ийм нэгэн явдал өчигдөр тохиолоо.
Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Боомтын сайдаар Х.Булгантуяа, Шадар сайдаар Ч.Хүрэлбаатар нар томилогдсон бөгөөд тэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болов.
Улс орны байдал ороо бусгаа энэ цагт шинэ уур амьсгал, шинэ салхи хэрэгтэй байгаа. Гагцхүү эдгээр томилогдсон эрхмүүд ажил үүргээ хэрхэн ухамсарлаж буйг ажиглаж суух эрх бидэнд үлдлээ. Иргэдийн оролцоогүй Засгийн газрын сонголтгүй сонгууль ийм л хууль эрх зүйн тогтолцоотой.
Өнгөрсөн сарын иргэдийн жагсаалаас эхлээд өчигдөр,өнөөдрөөр үргэлжлэх хүндхэн нөхцөл байдал тэдэнд цочроо өгснийх үү? Тэд ажил үүргээ ухамсарлаж, бодлогын шинэ систем нэвтрүүлж байна уу? Ирж байгаа цаг хугацааны эрхээр түмэн асуултын учир зангилаа тайлагдах болно.
Шинэ үе буюу Ерөнхий сайдын ээлжит нүүдэл
Өчигдөр буюу нэгдүгээр сарын дөрвөнд БОАЖ-ын дэд сайдаар “Тавантолгой түлш” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар, ЭЗХ-ийн дэд сайдаар БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Эрүүл мэндийн дэд сайдаар С.Энхболд, Цахим хөгж, харилцаа холбооны дэд сайдаар Ж.Эрхэмбаатар, УУХҮ-ийн дэд сайдаар О.Цэндсүрэн нарыг томилсон юм.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Гүйцэтгэх засаглал 16 яамнаас гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Спорт, Олимпизм хариуцсан нийт 19 сайдтайгаар ирэх он жилүүдэд ажиллах болсон юм.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ