surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сураг тасарсан төслүүд: Соёлын сайдын кино веб нээх нэрээр баталсан 50 сая хаачсан бэ

Сураг тасарсан төслүүд:   Соёлын сайдын кино веб нээх нэрээр баталсан 50 сая хаачсан бэ

Театр, соёл урлагийн ажилчдынхаа цалинг ярьж бишгүй шүүмжлэлтэй тулгараад буй Ч.Номин сайдын үг үйлдэл хоёр үргэлж зөрөөд байх шиг. Цалингийн төсөв хаа газар асуудалтай байгаа ч соёлын яамаар их хэмжээний мөнгө урсаж, хөшигний ард цөөн этгээдүүдийн эрх ашиг яригдаж байгаа нь илт анзаарагддаг. Тухайлбал соёлын сайдын “КИНОНЫ ВЕБ САЙТ” нээх нэрээр баталсан 50 сая төгрөг хаашаа урсав. Ямар сайт нээгдсэн нь одоог хүртэл тодорхойгүй байгаа нь тухайн төсөв бантандаа бантагнаж, балагтаа үрэгдсэнийх үү?

Тодруулбал 2022 оны хоёрдугаар сарын 24-ний А28 дугаар тушаалаар Кино уран бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор кино веб сайт нээх 50 сая төгрөгийг баталсан байдаг.

Энэ мэт Ч.Номин сайдын баталсан олон төслүүд учир битүүлгээр сарнин, тамгатай цаас нь тоосонд дарагдан мартагдаж байна. Бодлого зорилго нь соёл урлагтаа ээлгүй яамны хэмжээгүй урсгал зардал их байгаа нь асуудал юм.

 

Илүү ихийг “БАЯЛГИЙН ХУЛГАЙ” цувралаас хүлээн авч үзнэ үү

БАЯЛГИЙН ХУЛГАЙН ӨМНӨХ ДУГААРТ:  https://surag.mn/c/13

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1