Орчин үеийн К-под охидын хамтлагуудаас хамгийн амжилттай яваа нь “Black Pink” гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Тэгвэл тус хамтлагийн дуунууд хөгжмийн стриминг платформ болох Spotify дээр хүмүүсийн хамгийн их сонссон охидын хамтлаг болж, Гиннессийн рекорд тогтоожээ. Энэ талаар Black Pink хамтлагийн агентлаг болох “YG” энтертайнмент Бямба гарагт мэдээлсэн байна. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 3-ны байдлаар тэдний дууг Spotify дээр 8.88 тэрбум удаа сонсжээ. Ингэснээр Английн Little Mix хамтлагийн тогтоосон 8.4 тэрбумын амжилтыг эвдэж байгаа юм. Түүнчлэн Black Pink хамтлагийн хоёр дахь бүрэн хэмжээний цомгийн гол дуу болох “Shut Down” нь Spotify- ийн долоо хоногийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлснээр энэ амжилтад хүрсэн анхны К-поп хамтлаг болсон байна. Black Pink хамтлаг нь тус платформ дээр 38 сая дагагчтай ба YouTube дээр ч мөн хамгийн их дагагчтай уран бүтээлч гэж явдаг юм. Ийнхүү Black Pink хамтлаг 20 дахь удаагаа Гиннессийн амжилтыг эвджээ.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ