Оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын ажиллагаа УБДЭТ-т өгчигдөр /2023.03.27/ болж, шилдгүүдээ тодрууллаа.
“Мөнгөн мод-2022” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээл шалгаруулав. Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулж, "Мөнгөн мод" цом, мөнгөн шагналаар урамшуулсан юм.
14 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 95 уран бүтээл, нийт 177 уран бүтээлч өнгөрсөн онд бүтээн туурвиж, олон нийтийн хүртээл болгосон бүтээлээрээ өрсөлдөв.
2022 оны шилдэг уран бүтээлчдийг танилцуулж байна.
Шилдэг найруулагч номаницид "Опал", "Гэм зэм" жүжгийн найруулагч М.Батболд, “Сычуаний сайн хүн” жүжгийн найруулагч Э.Ёндоншарав, "Трио" уран сайхны киноны найруулагч Д.Баттөмөр нар нэрээ дэвшүүлсэнээс“Сычуаний сайн хүн” жүжгийн найруулагч Э.Ёндоншарав тодорлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” -ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн мод” наадам энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг жүжигчин - Ойдовжамцын Энхтуул
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг зар сурталчилгаа - “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг кино урлагийн бүтээл - “Трио” уран сайхны кино
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг бүжигчин - Өлзийжаргалын Мөнхжин
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг удирдаач - Дэлгэрсайханы Түвшинсайхан
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээл - “Их эзэн Чингис хаан” реалист уран зураг
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг нийтлэл, нэвтрүүлэг - “Нүүдэлчин Зөн” арт медиа төслийн "Ухамсар” бүтээл
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг хувцас загварын бүтээл - "Devil" коллекц
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг дизайны бүтээл - “Хүрээ лоунж” интерьер дизайн
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг зураач - Энхболдын Эрдэнэболд
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг судлаач - Бат-Өлзийн Баатархүү
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг хөгжимчин - Энхтөрийн Цэндсүрэн
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг дуучин - Түмэндэмбэрэлийн Баатархүү
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг хөгжмийн зохиолч - Хишигтогтохын Алтангэрэл
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг зохиолч - Цолмонжаргалын Бат-Оргил
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг бүжиг дэглээч - Ёндоны Дамчаабадгар
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг продюсер - Мягмарын Есөнмөнх
"Мөнгөн мод 2022" наадмын Соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл - Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүлэг дэглэлт
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг ном хэвлэл - Нүүдэлчдийн агсарга бүс
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг дуу хөгжмийн бүтээл - “Монгол аялгуу” хос пянз
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг архитектурын бүтээл - Чингис хаан музейн архитектур
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг цахим бүтээл - GUYUK метаверс
"Мөнгөн мод 2022" наадмын шилдэг тайзны урлагийн бүтээл - “Тамгагүй төр” физикл драм
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ