surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ДАВСТАЙ ЧИХЭР: Ард түмний төлсөн татвараар өрөө тэглэж замаа зассан Ц.Даваасүрэн

ДАВСТАЙ ЧИХЭР: Ард түмний төлсөн татвараар өрөө тэглэж замаа зассан Ц.Даваасүрэн


Монголчууд махсаг ард түмэн. Хоногийн махаа олох гэж мянга мянган Монголчууд бүтэн сар зүтгэж, татвараа төлөөд үлдсэн мөнгөөрөө ходоодоо баясгах аргаа хайдаг. Энэ улсад банк нэртэй ломбард ажиллуулсан эрхмүүдийг бид Давстай чихэр буландаа онцолж байсан. Тэгвэл энэ удаа эрхэм уншигч таны татварын мөнгөөр өрөө тэглэж, замаа зассан Ц.Даваасүрэнгийн талаарх мартаж болохгүй баримтуудаас дэлгэж байна. 
ТАТВАР ХООЛТОНЫ ТЕНДЕР ХАЧИР 
Манантай ордондоо тендерийн маргаантай Х.Болорчулуун сайдын дотно анд Ц.Даваасүрэн. Энэ хоёр эрхэм улс төрд зам мөр, наймаа маафаан нийлдэг. Ц.Даваасүрэнг Эрчим хүчний яамны сайд байхдаа андын ёсоор Х.Болорчулууны дүү нарт тендер завшиж өгсөн хэргүүдийг манай сайтын Баялгийн хулгай цувралаас дэлгэрэнгүй танилцаж болно.  
Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-эрдэнэ  Ц.Даваасүрэнг Эрчим хүчний яамны сайд байхад    “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн: 
“35/10 кВ-н Жаргалтхаан дэд станцын 10 кВ-нэ иж бүрэн тоноглол бүхий халаалттай хуваарилах байгууламж”-  352 сая төгрөгийн тендер
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн: 
“Универсал трактор нийлүүлэх”- 280 сая төгрөгийн тендер
“ХТП-001 дэд станцыг транформторын дэд өртөө бүхий ХБ болгон шинэчлэх ажлын материал нийлүүлэх” 883 сая төгрөгийн тендер
“Өндөр хүчдэлийн кабель нийлүүлэх”- 683 сая төгрөгийн тендер
“Кабель нийлүүлэх” 97.7 сая төгрөгийн тендер
“Тусгай зориулалтын дамжуулагч утас нийлүүлэх”- 173.6 сая төгрөгийн тендер
“Тэжээлийн блок нийлүүлэх”-439.6 сая төгрөгийн тендер
“Өрмийн тоноглолтой, тэвштэй автокран нийлүүлэх”-350 сая төгрөгийн тендер
 “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн: 
“25 тонны даацтай автокран нийлүүлэх”- 420 сая төгрөгийн тендер буюу нийт 3 тэрбум 678 сая төгрөгний тендерт ялсан байдаг. Гэтэл Х.Болор-Эрдэнэ  төрийн 17 тендерт шалгарч 8.0 тэрбум төгрөг халаасалсан. Үүнээс төрсөн ах Х.Болор-Эрдэнэ сайдын удирдаж буй ХХААХҮ яамнаас 2.8 тэрбум төгрөгийн тендер монжсон байдаг.    Тэгвэл Х.Болорчулуун сайдын төрсөн эгч Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэнд “Дорнод аймгийн төвийн 1800 айлын орон сууцны хорооллын цахилгаан хангамж, инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх”- 9.8 тэрбум төгрөгийн тендер
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн:
“35 кВ-ын ЦДАШ-ын төмөр хийцүүд нийлүүлэх”- 226 сая төгрөгийн тендер
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн:
“КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэл”- 1.2 тэрбум төгрөгийн тендер өгч Ц.Даваасүрэн андынхаа даалгаврыг ёслол төгөлдөр биелүүлсэн.
Мангасууд өнөөдөр арван таван толгойтой байхаа больсон. Харин ч цагаан цамц эрээн зангиатай төрийн ордонд манаргаж явах болсны тод жишээ энэ.  Тэдний тендер хачиртай Энд дарж танилцана уу.
Хамгийн ноцтой нь Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар Дарханы арьс ширний бүтээн байгуулалт нэртэй ТӨХК-аар “Дархан арьс шир цогцолбор”-ын ажлыг булаан авсан.  Тэд ичиж эмээхээ больсон. Амжилттай яваа газрыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, зах зээлийг нь булаан тонож байна. Энэ оны нэгдүгээр сард Дархан арь шир цогцолбор энэ талаар асуудал үүсгэсэн ч мань хоёр нүдэн балай, чихэн дүлий мартагнуулсан. Бохир гэхэд дэндүү бохир тоглоомтой эл хоёр ингэж л тонох ажиллагаа хэрэгжүүлсэн байдаг. 


Тэд эхлээд Үйлдвэрийн барилга байгууламжийн ТЭЗҮ, Зураг төсөв гээд их хэмжээний мөнгө гаргасан гэрээг байгуулав. Түүнчлэн татвар төлөгчдийн мөнгөөр веб сайт нээсэн. Гэвч уг төсөлд сангийн сайд Б.Жавхлан  Засгийн газраас баталгаа гаргах боломжгүй хэмээх хариу өгсөн. Тэд бууж өгөөгүй. Харин ч төслөө чангалаад, дээлээ шуугаад ирсэн нь хуучин ТЭЗҮ 60 сая ам доллар байсныг 160 сая  евро болгож ирснээр нотлогддог. Энэхүү 160 сая еврогоос 103 сая еврод нь Засгийн газрын баталгаа гаргуулахаар эргэн ирсэн. Хамгийн сонирхолтой нь уг үйлдвэр 3-4 сая тонн арьс боловсруулдаг ч хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн байдаг.  Харин 2020 онд Засгийн газар 185-р тогтоол гаргаж,  “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК-ийг байгуулахаар болсон. Тогтоолд зааснаар тухайн ТӨХК нь ДАШЦ төслийн эзэмшил, ашиглалтыг хариуцах, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хариуцах үндсэн чиг үүрэгтэйг заажээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт хэрэгжиж буй ДАШЦ-ын дэд бүтцийг төр хариуцан, хувийн хэвшилд дэмжлэг үзүүлж, үүнийхээ төлөө тухайн төслийн эзэмшилд хувь эзэмших эрх, үүргийг тухайн ТӨХК-д олгосон нь 185-р тогтоолд тодорхой бичигдсэн байна.
Гэтэл, тухайн тогтоолыг гажуудуулан, эсрэгээр нь ашиглаж, хувийн хэвшилтэй яг ижилхэн үйл ажиллагаатай үйлдвэр барихаар ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан 2020 оноос ажиллаж эхэлсэн. Тодруулбал, тухайн ТӨХК-ийн нэрээр жилд 4.4 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэр барихаар Италичуудаар тэрбум орчим төгрөгөөр ТЭЗҮ хийлгэж, Дарханы ИТХ-аар 25 га газар гаргуулан авч, өдгөө тухайн газрынхаа хогийг цэвэрлэхэд 60 сая төгрөг зарцуулж... зэргээр ажилдаа орсон ба яг одоогийн байдлаар хагас дутуухан цэвэрлэсэн 25 га газартай ТӨХК л байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тухайн ТӨХК-ийн хийсэн ажил нь энэ юм. Нөгөө талаар хийсэн маш том ажил нь 60 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байсан хувийн хэвшлийнхний ажлыг 0 зогсолтод хүргээд байна.


Энэ ТӨХК анх байгуулагдахаасаа л эхлэн хууль зөрчжээ. Тухайлбал, тухайн компанийн дүрэмд 20 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн Улсын бүртгэлд бүртгүүлсэн бол Шилэн дансандаа 4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн мэдүүлсэн байгаа юм. Хөрөнгийн хэмжээг яагаад өөр өөрөөр мэдүүлсэн нь ч сонирхолтой хувилбар.
ХЭНИЙ АРД ЗОГСОХОО Ц.ДАВААСҮРЭН ЗӨНГӨӨРӨӨ МЭДДЭГ
Ах нь сургаж, дүү нь сонсдог жамаар Ц.Даваасүрэнгийн төрсөн дүү Ц.Пүрэв-очир нь 2013 оноос хойш “Бэрэн групп” ХХК-тай хамтран “Эс Пи Эс интернэшнл” ХХК-ийг эзэмшиж иржээ. Харин тус компанийн гүйцэтгэх захирлаар нь Баярмагнайн Ганзориг ажилладаг., Баярмагнайн Ганзориг нь Ц.Даваасүрэнгийн хувийн туслах буюу морин цэрэг нь. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төрсөн дүү, итгэлт туслах нарааараа дамжуулж “Бэрэн групп” ХХК-тай 11 жилийн түүх бичлээ. Хамгийн ноцтой нь, “Бэрэн групп” ХХК нь Хөгжлийн банкнаас 2014 онд арматурын үйлдвэр барина гэж 27.1 сая ам.доллар, 2017 онд Хангай хотхоныг барих гэж 11.6 сая ам.долларын зээл тус тус авсан. Одоогоор “Бэрэн групп” ХХК нь Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч. Гэвч хуулийн дээгүүр харж, улсын төсөв рүү өнгөлздөг энэ группын ард 11 жилийн хар дэвтэр нээгдэнэ. Эл хар дэвтрийг хамгаалах ажлыг Ц.Даваасүрэн олон жил гүйцэтгэжээ хэмээн хардаж болох юм. Учир нь түүний төрсөн дүү Ц.Пүрэв-Очир 2013 оноос “Бэрэн групп” ХХК-тай хамтарч эхэлсэн гэхээр аль аль зээлд нь Ц.Даваасүрэн нөлөөлсөн байж болзошгүй.  Энэ төр түмнийхээ тархиар наадаж ханадаггүй бололтой. Учир нь хулгайчыг хулгайчийн хань хамсаатнаар хайлгадаг үлгэр мөн л үргэлжилсэн. Тодруулбал 2022 оны хоёрдугаар сард УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг Хянан шалгах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн багтсан. Инээхэд ч хайран санагдам шоу тэгсгээд нам дарагдсан.
      Хамгийн ноцтой нь  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн төрсөн дүү Ц.Пүрэв-Очир, туслах Б.Ганзориг нарынх нь “Бэрэн групп” ХХК-тай хамтран эзэмшдэг “Эс Пи Эс Интернэшнл” компанийн тухайд модон эдлэл, мебель тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Гэхдээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, зураг төсөл гаргаж өгөх зэргээр гэрээлж ирсэн байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тухайд эрчим хүчний салбар дахь нөлөө ихтэй, гол шахааг нь хийдэг байжээ.
Гэхдээ Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч Бэрэн групп ХХК-ийн ард Ц.Даваасүрэнгээс гадна нэр нөлөө бүхий улс төрчид нэрлэгддэг.  Энэ бол зүгээр л Ц.Даваасүрэнгийн Бэрэн групп ХХК-тай холбогдох жим. 
ХЯТАДЫН ТЕВА КОМПАНИАС АВАХАА АВААД ӨГӨХӨӨ ӨГСӨН САЙД
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Тавантолгой цахилгаан станцын тендерийн нарийн бичгийн дарга Г.Тулга хоёр нэг ангийн хүүхдүүд.  Сар шинийн өмнөхөн Г.Тулгыг Тавантолгойн цахилгаан станцын тендерийн нарийн бичгийн даргаар томилсон байдаг. Тэд өмнө нь нэг бус удаагийн тендер дээр хамтарч ажилласан “Дорнодын цахилгаан станцын өргөтгөл”. Уг тендерт Хятадын “TEВA”-г шалгаруулсан нь тухайн үед багагүй шүүмжлэл дагуулсан.
Өөрөөр хэлбэл, Дорнодын цахилгаан станцын 51 мВт өргөтгөл барих тендерт “Чайна Энерги” 74.002.007 сая ам.доллар, “TBEA” 79.488.266 сая ам.долларыг санал болгосон байдаг. Гэтэл тендерийн комиссынхон 5.4 сая ам.доллараар илүү үнэ хэлсэн “TEВA”-г тендерийн ялагчаар сонгосон нь тухайн үед дуулиан болж байсан  “10 сая ам.долларын авлига”-ын асуудалтай холбох хүмүүс ч байв.  Учир нь, Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ц.Даваасүрэн нарын хүн гэж яамныхан нь ярилцдаг нь оргүй ч хоосон хардлага биш. Нөгөөтэйгүүр, Дорнодын цахилгаан станцын тендерийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохын ангийн залуу Г.Тулга мөн  ажилласан байдаг. Хамгийн ноцтой нь  2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нараас 10 сая ам.долларын авлига авсан гэх дуулианд нэр цохогдож, хардагдаж байсан хүний нэг нь Ц.Даваасүрэн. Уг асуудал тэгсхийгээд намжсан ч Тавантолгой цахилгаан станцын тендертэй зэрэгцээд тэрхүү дуулианд нэр холбогдсон  сайд хэн байсан нь ил болсон. Тавантолгой цахилгаан станцын тендерт оролцож байгаа ТЕВА нь төсөлд тавигдаж буй шаардлага хангахгүй болохыг мэргэжлийн хүмүүс тухайн үед сануулсан. Өөрөөр хэлбэл, сэрүүн нөхцөлд 450 мВт-ын цахилгаан станцыг барих туршлагатай байх ёстой. Гэтэл “ТЕВА” нь цахилгаан станц биш агаарын шугам барьдаг компани болж таарсан. Нэг үгээр хэлбэл илжигээр адууг орлуулсан явдал болж таарлаа. 2018-2020 онд Эрчим хүчний яамнаас зарласан 120 сая ам.долларын санхүүжилттэй Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 270 км газарт 220 мВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажлыг  тус компаниар гүйцэтгүүлсэн.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ТӨЛНӨ
Тавантолгой цахилгаан төслийн бэлтгэл үеийн зардлын санхүүжилт нэртэйгээр 2013 онд Эрчим хүчний яам Хөгжлийн банкнаас 14.8 сая ам.долларын зээлийг авсан байдаг. Шинжээчийн зүгээс, тус төслийн гадаадын хөрөнгө оруулагчийг 2016 онд сонгон шалгаруулсан гэх боловч тухайн үед төсөл хэрэгжээгүй, үр дүнгүй байгаа нь сайдынхаа ходоодыг борлуулсан гэх хардалгад эрхгүй хөтөлж байна.  Эл зээлийн хэргийг дагаад Монгол эрчим хүчний салбар уналтад орж асуудалд өртсөн. Энэ эрсдэлийг дагуулсан хүн бол Эрчим хүчний яамны сайд асан Ц.Даваасүрэн. “ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙГ ТӨЛВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТУХАЙН ЗЭЭЛИЙГ ТӨЛӨХ ХЭМЖЭЭГЭЭР ӨСНӨ” хэмээн нэгэн үе ширэн нүүрээ таниулан татвар төлөгчдөө сүрдүүлсэн. Сайдын авсан чанаргүй зээлийг эцсийн мөчид нь татвар төлөгчид төлнө гэдгийг тэр бусдадаа үлгэрлэсэн. Ц.Даваасүрэн ард түмнийхээ хөлс хүчээр өрөө тэглэж, замаа зассаар Монголын төрд хоёр арваны турш бугласан. Гэтэл одоо ордоны гаднаас ордноо манаргах олигархиудын нэг болжээ. 
Ц.Даваасүрэн гэх гэмийнхээ дээгүүр алхаад гэдсээ илээд чимээгүй суугаа энэ эрхэмд улс төрийн карьер гэхээсээ улс төрөөр бизнес эрхэлж дураараа дургисан ноцтой асуудлууд , баримт нотолгоотойгоо байна.  Тиймээс эдгээр асуудал бол ердөө л эхлэлийг нь тавьж буй танилцуулга юм. Хууль хүчний байгууллагын хараанд өртдөггүй гэмээр эрчим хүчний яамны экс сайдын Монголын төрөөс тонож, ханаж цадаагүйн үлгэр ахин хэд хэдэн дугаар хөврөх нь.  
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1