Парис хотын ойролцоох Лонгжуму хотод “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээг тус хотын захиргаанаас 2023 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын 10 гаруй уран бүтээлчийн орчин үеийн урлагийн үзэсгэлэн, “Нүүдэлчин хүүхдүүд”, “Цэнхэр ханцуйт” кино, “Өнөөгийн болон өчигдрийн Монгол: Нүүдлийн болон суурин амьдралын хэв маяг”, “Аялал жуулчлалын шинэ чиглэл”, “Торгоны замын түүхэн дэх Монгол улсын үүрэг”, “Монголын Эзэнт гүрэнд зорчсон дундад зууны аялагчид-Лонгжумугийн аялагч Андрегийн тухай” сэдэвт танилцуулга хэлэлцүүлгүүд, “Монгол улсаас Лонгжуму хүртэл: Торгоны зам биднээр дайрч өнгөрсөн нь” сэдэвт семинар, монгол ардын үлгэр, монголын шагайн наадгай, хувцас загварууд, уламжлалт болон орчин үеийн эд зүйлс, уран бичлэг зэрэг арвин хөтөлбөрийг толилуулж байгаа аж.
Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү гуравдугаар сарын 31-ний өдөр арга хэмжээний нээлтэд оролцож, Монгол орны түүх, соёл уламжлалын тухай баялаг хөтөлбөрүүд бүхий цогц арга хэмжээг зохион байгуулж буй тус хотын засаг дарга Сандрин Жэло болон зохион байгуулагч нарт, нэн ялангуяа тус арга хэмжээг санаачлагч “Алтан хаан” галерейн захирал Дидиер Буассер болон арга хэмжээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй дизайнер Т.Нямцэрэн, Сорбон их сургуулийн багш Томас Танас, угсаатан судлаач, Бореалиа хэвлэлийн редактор Эмили Мэж, Торго нэхмэл эдлэл, үйлдвэрлэлийн мэргэжилтэн Изабел Мулан, “Холын хөрш-Монгол Улс” соёл, боловсролын төслийн санаачлагч, эрх зүйн ухааны доктор, багш-орчуулагч Г.Хишиг-Эрдэнэ нарт талархал илэрхийлээд, Монгол, Францын түүхэн харилцаанд Андре дө Лонгжуму элчийн үүрэг, хоёр орны орчин цагийн харилцаа болон Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил 2023-2025” зорилтыг онцолж, үг хэлжээ.
Элчин сайд У.Нямхүү мөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болсон “Аялал жуулчлалын шинэ чиглэл – Монгол” хэлэлцүүлэгт Монгол Улсаас Дэлхийн өвд бүртгэгдсэн өвүүд, тэдгээрийн хадгалалт хамгаалалт болон аялал жуулчлал дахь ач холбогдлын талаар танилцуулга хийсэн байна.
Лонгжуму хотоос зохион байгуулж буй энэхүү цогц арга хэмжээ Монголын түүх, соёлын талаар төдийгүй тус хотын уугуул Андре дө Лонгжуму хэмээх түүхэн хүний талаар хотын оршин суугчдад, сурагч багачуудад олон талын танин мэдэхүйн мэдээлэл өгөхийн сацуу Монголд аялах хүсэлтэй иргэдэд мэдээлэл хүргэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа аж.
Дашрамд дурдахад, Лонгжуму хотоос гаралтай аялагч, дипломатч Андре нь өрнө дорныг холбоход нэн ялангуяа 13-р зууны үеийн Монголын эзэнт гүрний удирдагчдыг пап ламтай холбох харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй хоёр удаа Монголын эзэнт гүрэнд зорчихдоо пап ламын захидал харилцааг хүргэж байсан бол хоёр дахь удаадаа Луи IX хааны Гүеэг хаанд илгээсэн захидлыг хүргэж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ