surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

"BLACKPINK" хамтлагийн 5 дахь гишүүний тухай

"BLACKPINK" хамтлагийн 5 дахь гишүүний тухай

Дэлхий нийтийг байлдан дагуулж буй охидын "BLACKPINK" хамтлаг дэлхийн рекордуудыг шинэчлэсээр байгаа билээ. Уран бүтээлчдийн мөрөөдлийн тайзыг эзэгнэж буй тус хамтлаг анх тавуулаа байсан ч дөрвөн гишүүнтэйгээр дебютээ хийсэн. Тэгвэл тус хамтлагийн 5 дахь гишүүн олны анхаарлыг ихэд татах болжээ. 

Хамтлагийн 5 дахь гишүүнийг Ким Ын Би гэдэг бөгөөд бага наснаасаа эхлэн дуучин болохыг мөрөөддөг байсан тэрбээр Mnet-с зохион байгуулдаг Superstar K2 шоунд оролцжээ. Үүний дараа 18 настайдаа "YG" энтертайнментэд дадлагажигчаар орон тухайн үед "Pink Punk" хэмээн нэрлэгддэг байсан "BLACKPINK" хамтлагийн анхны гишүүдийн нэг болжээ. 

Гэвч Ким Ын Би 2014 онд сайн дураараа энтертайнментаа орхижээ. Саяхан өгсөн ярилцлагадаа тэрбээр ямар шалтгааны улмаас хамтлагаа орхисон, одоо юу хийж байгаа тухайгаа ярьсан байна.

Дадлагажигч байхдаа бүжиглэхдээ тааруу байсан тэрээр ихээхэн шүүмжлэлд өртдөг байжээ. YG-д байх хугацаандаа сарын дотор 8кг хассан тухайгаа мөн дурдав. Бие махбодь болон сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон түүний нуруу өвдөж, олон цагаар бэлтгэл хийх боломжгүй болсон тул мөрөөдлөөсөө илүү эрүүл мэнддээ анхаарахаар шийдсэн ажээ. 

Хүсэл мөрөөдлөө орхиход түүнд тийм ч амар байгаагүйн мэдээж. Жил гаруйн хугацаанд шаналсан тухайгаа дурдсан ба 2019 онд "PPP" дуугаараа "Stone music entertainment"-д дебютээ хийжээ. 

Гэсэн ч Ким Ын Би одоо тэс өөр салбарт ажиллаж байгаа гэнэ. Виски баарны эзэн болсон Ким Ын Би одоогийн амжилтдаа хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөжээ. Бааранд анх энгийн ажилтнаар ажиллаж эхэлсэн ба аажмаар хувийн бизнесээ эхлүүлсэн байна. 

Карьераа өөрчилсөн ч дуртай зүйлээ хийж, сайхан амьдарч байгаагаа дурдсан түүнийг одоог хүртэл таньдаг үйлчлүүлэгчид олон байдаг ажээ. 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1