Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XII уралдаан тун удахгуй Москва хотноо болох аж.
Уг уралдаанд Монголын дуучид өнгөрсөн жилээс оролцож эхэлсэн бөгөөд тэргүүн байрын шагнал хүртсэн юм. Улсын филармонийн гоцлол дуучин, СТА Б.Дэлгэрбаяр гурван номинацид тэргүүн байр эзэлж, Гран при хүртэж, Монголын дуучдын амжилтын салхийг хагалж өгсөн бол энэ жилийн уралдаанд хоёрдугаар шатанд тунаж үлдсэн уран бүтээлчдийг өнөөдөр албан ёсоор зарлалаа.
Тэд ирэх сарын 15-23-ны өдрүүдэд бусад орны дуулаачидтай Оросын хөгжмийн зохиолчдын ордны тайзнаа гарах гэж байна.
Манай уран бүтээлчид Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шаравын Монголын төдийгүй дэлхийн хөгжмийн сан хөмрөгт орсон бүтээлүүдийг эх хэлнээ эгшиглүүлэхээр боллоо.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ