Цагдаа, хууль хүчнийхэн салбарынхаа сайдыг хүртэл сумлачих юм. Ноцтой хэргийн мэдээлэл хийхэд хүргэж, нөгөөх нь үсэрч гарч ирэн “УБТЗ-ийн орлогч дарга С.Батдөлийг тансаг хауснаас нь баривчиллаа. 48 цагийн хугацаатай саатуулсан. Гэрээс нь ам,доллар, евро, монгол төгрөг нийлсэн 7,3 тэрбумыг хураан авсан” хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдсэн билээ.
Гэтэл удалгүй С.Батдөлийг огтхон ч хориогүй болж таарч, Улсын дээд шүүх “С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад, сэжигтнээр баривчлаагүй гэсэн тайлбарыг гаргасан болно” хэмээн мэдэгдлээ.
Хуулийн байгууллагуудын тэс зөрүүтэй энэхүү мэдээлэл тус газрууд ямархан уялдаа холбоотой ажилладгийг төвөггүй илтгэнэ. Цагдаа нар сайдаа түлхэж, нөгөөх нь яаран гарч ирж мэдээлэл хийнэ. Араас нь шүүх, прокурор нь С.Батдөл гэгчийг цагдан хорих зөвшөөрөл өгөөгүй. Тийм баримт алга хэмээн сөргүүлэх.
Ийн олныг төөрөгдүүлсэн мэдээлэл сая л бодит болж, Баянгол дүүргийн шүүхээс С.Батдөлийг нэг сар цагдан хорих шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав