Жүжигчин О.Дөлгөөн АНУ, Англи, Казакстан, Узбекистан, Австрали зэрэг орнуудын хамтран бүтээж буй "Доголон төмөр хаан" буюу "Tamerlane" кинонд монгол гүнжийн дүр бүтээхээр болжээ.
Киноны зураг авалт хэдийнэ эхэлсэн бөгөөд олон улсын хамтарсан баг энэхүү кино төсөлд ажиллаж байгаа аж.
О.Дөлгөөний хувьд өнгөрсөн жил "Тамгагүй төр" жүжигт Гүргэл хатны дүрийг бүтээсэн бөгөөд тус жүжиг Английн нийслэл Лондон хотноо "The Mongol Khan" нэртэйгээр шинэчилэгдэн тоглогдох гэж буй. Жүжгийн бэлтгэл ажил ч мөн хэдийнэ эхэлжээ.
АНУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн О.Дөлгөөн гүнжийн дүр бүтээж буй "Tamerlane буюу биднийхээр “Доголон төмөр хаан”-ы тухай өгүүлэх киноныхоо талаар өөрийн цахим хуудсааар дамжуулан мэдээлсэн юм. Тэрбээр, "кино баг маань Америкаас, жүжигчид маань Англиас , Казакстанаас, Узбекистанаас, Австралиас гээд олон орны уран бүтээлчдийг хамарсан олон улсын төсөлд Дөлгөөнөө нь монгол гүнжийн дүрд тоглож байна. Гайхалтай хамт олонтой ажиллан, олон зүйлийг шинээр сурч мэдээд завгүй өдрүүд үргэлжилсээр…" гэжээ.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй