surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Түмэн ард итгэлээ хүлээлгэсэн төрийн намын тоо гаарч байна

Түмэн ард итгэлээ хүлээлгэсэн төрийн намын тоо гаарч байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүд Сонгуулийн тухай хуулийг цаашид хэрхэх эсэхийг хэлэлцсээр буй. Энэ хүрээнд нэг намын эрх ашгийг бус нийт нам эрх ашгаараа тэнцүү байх гэх мэт олон талын байр суурийг хөндөж байна. Гэвч намын талуудын байр суурь Ардчилсан, Ардын гэх хоёр талаас л илэрхийлэгдэж байгаа юм. Гэвч өнөөдөр Монгол Улсад нийт 36 улс төрийн нам Улсын Дээд Шүүхэд бүртгэгджээ. Тэдгээрт сүүлийн 30 жилийн хугацаанд ч хурал хийгээгүй, олон нийтэд дорвитой үйл ажиллагаа явуулаагүй олон нам байгааг та бүхэн харж болно. 

Тэгвэл Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй нйит намыг танилцуулж байна

1. Монгол Ардын нам /МАН/

1990.05.16-ын өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн хурлын 01 дүгээр тогтоолоор Монгол Ардын Хувьсгалт Нам буюу өнөөгийн МАН-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.

2. Ардчилсан нам /АН/

2000.12.26-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 07 дугаар тогтоолоор “2000.12.06-ны өдрийн Ардчиллын төлөө намуудын нэгдэх Их хурлын 02 дугаар тогтоолоор Ардчилсан намын үндсэн дүрмийг баталсан”-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.

3. Монголын Ногоон нам /МНН/

1990.05.26-ны өдрийн БНМАУ-ын Дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн коллегийн хурлын 06 дугаар тогтоолоор Монголын Ногоон намыг улсын бүртгэлд бүртгэсэн.

4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/

2000.03.23-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 04 дүгээр тогтоолоор “2000.03.09-ний өдөр Иргэний зориг намын үүсгэн байгуулах хурлаа хийж, намын дүрэм тунхагийг баталсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

5. Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/

1994.01.14-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “1993.12.05-ны өдрийн Монголын уламжлалын нэгдсэн намын Анхдугаар чуулганы 1 дүгээр тогтоолоор Монголын уламжлалын нэгдсэн намыг байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

6. Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/

1998.05.21-ний өдрийн Улсын дээд шүүхийн хуралдааны 04 дүгээр тогтоолоор “1998.04.19-ний өдрийн МоЛАН-ынанхдугаар Их чуулганы 2-р Бүгд хурлаар Монголын Либерал Ардчилсан намын дүрэм, эхлэлийн баримт бичиг /мөрийн хөтөлбөр/-ийг баталсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

7. Эх Орон нам

1998.12.22-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний шүүх хуралдааны 05 дугаар тогтоолоор “Монголын Ардчилсан шинэ социалист намыг улсын бүртгэлд бүртгэж, намын хөтөлбөр, дүрмийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулахыг” зөвшөөрсөн.

8. Монголын Либерал нам /МЛН/

2000.01.28-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хуралдааны 01 дүгээр тогтоолоор “МИАШЛН-ын анхдугаар их хурлын 1999.12.17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор МИАШЛН-ыг байгуулж, түүний мөрийн хөтөлбөр, дүрмийг батласныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

9. Бүгд найрамдах нам /БНН/

2004.04.05-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 02 дугаар тогтоолоор “Бүгд Найрамдах нам /БНН/-ын 2004.03.15-ны өдрийн тогтоолоор үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

10. Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/

2004.04.12-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 03 дугаар тогтоолоор Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон.

11. Монголын Социал Демократ Нам

2005.01.20-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “2004.12.19-ний өдрийн Монголын социал демократ намын Зохион байгуулалтын их хурлын 01 дүгээр тогтоолоор мөрийн хөтөлбөр, намын дүрэм баталсан”-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.

12. Ард Түмний Нам /АТН/

2005.12.21-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 12 дугаар тогтоолоор “2005.12.11-ний өдрийн Ард түмний намын Анхдугаар их хурлын 01 дүгээр тогтоолоор тус намыг үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

13. Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/

2006.06.12-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 04 дүгээр тогтоолоор “2006.05.19-ний өдөр Үндэсний Шинэ нам үүсгэн байгуулах анхдугаар Их хурлаа хийж, 06 дугаар тогтоолоор намын дүрмээ баталсныг” улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

14. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

2007.02.09-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “2006.10.09-ний өдрийн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Анхдугаар Их хурлын 06 дугаар тогтоолоор Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дүрмийг баталж, 12 дугаар тогтоолоор Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намыг байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

15. Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/

2007.10.17-ны өдрийн Улсын дээд шүүхийн 04 дүгээр тогтоолоор “2007.10.04-ний өдрийн Иргэний хөдөлгөөний намын үүсгэн байгуулах хурлын 02 дугаартогтоолоор Иргэний хөдөлгөөний намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг баталсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

16. Хөгжлийн Хөтөлбөрийн Нам

2007.10.30-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 05 дугаар тогтоолоор “Үүсгэн байгуулагчдын хурлын 2007.10.28-ны өдрийн №2 шийдвэрээр намын дүрэм баталсныг үндэслэн Хөгжлийн хөтөлбөр намыг” улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон.

17. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам

2008.02.01-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор“МОНАРХН-ын Онц Их хурлын 2007.11.26-ны өдрийн 06 дугаар тогтоолоор МОНАРХН-ын зохион байгуулах Их хурлаас дүрэм баталсны” зарим заалтууд, мөрийн хөтөлбөрийн холбогдох хэсгийг тус тус улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, Монголын ардчилсан хөдөлгөөний намыг улсын бүртгэлд бүртгэсэн.

18. Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/

2011.10.21-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 13 дугаар тогтоолоор “ХМХН-ын Анхдугаар Их Хурлын 2011.09.23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Хамуг Монголын Хөдөлмөрийн намыг байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

19. ХҮН нам /ХҮН/

2011.12.05-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 14 дүгээр тогтоолоор “2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ХөҮН-ын ээлжит бус их хурлаар ХөҮН-ын дүрмийг баталсныг үндэслэн Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХөҮН/” буюу өнөөгийн ХҮН намыг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

20. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/

2012.03.12-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор Эх орончдын нэгдсэн намыг улсын бүртгэлд бүртгэсэн.

21. Монгол Консерватив нам /МКН/

2012.10.23-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 09 дүгээр тогтоолоор “2012.06.20-ны өдрийн Монгол Консерватив намын Анхдугаар их хурлын 04 дүгээр тогтоолоор нам үүсгэн байгуулагдсан”-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.

22. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/

2015.05.29-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 07 дугаар тогтоолоор “2015.04.18-ны өдрийн Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын Их хурлын 002 дугаар шийдвэрийн 7 дахь заалтаар тус намыг үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

23. Ард түмнээ хайрлая нам /АТХН/

2015.06.26-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 09 дүгээр тогтоолоор “2015.04.20-ны өдрийн Ард түмнээ хайрлая намыг үүсгэн байгуулах хурлын 05 дугаар тогтоолоор Ард түмнээ хайрлая нам гэсэн оноосон нэр бүхий улс төрийн нам үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон.

24. Монголын хүний төлөө нам

2017.03.27-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр тогтоолоор “2017.02.17-ны өдөр Монголын хүний төлөө намыг үүсгэн байгуулах Их Хурал хуралдан намыг үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

25. Үнэн ба Зөв нам

2017.03.10-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 08 дугаар тогтоолоор “Үнэн ба зөв намын үүсгэн байгуулах хурлын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор намыг үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

26. Зон олны нам /ЗОН/

2017.06.30-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 10 дугаар тогтоолоор “Зон олны намын үүсгэн байгуулах хурлын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолоор намыг үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

27. Дэлхийн монголчууд нам (ДМН)

2018.03.05-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар тогтоолоор “Дэлхийн Монголчууд Намын үүсгэн байгуулах хурлын 2018.01.15-ны өдрийн 17 дугаар тогтоолоор нам үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

28. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/

2018.12.21-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “2018.08.26-ны өдрийн Ард түмний олонхийн засаглал намыг үүсгэн байгуулах Анхдугаар Их хурлын 01 дүгээр шийдвэрээр Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/-ыг үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

29. Их эв нам /ИЭН/

2018.12.21-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар тогтоолоор “Их эв намын Анхдугаар их хурлын 2018.09.29-ний өдрийн 15 дугаар тогтоолоор нам үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

30. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/

2019.01.07-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 06 дугаар тогтоолоор “Гэр хороолол хөгжлийн /ГХХН/-ийн үүсгэн байгуулах анхдугаар их хурлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор нам үүсгэн байгуулах шийдвэрийг баталсныг үндэслэн Гэр хороолол хөгжлийн намыг” улсынбүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

31. Миний Монгол нам /ММН/

2019.05.06-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 14 дүгээр тогтоолоор “2019.04.10-ны өдрийн Миний Монгол намыг үүсгэн байгуулах хурлын 19/019 дүгээр тогтоолоор намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө баталсныг” улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

32. Монгол шинэчлэлт нам /МШН/

2019.06.26-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 17 дугаар тогтоолоор Монгол шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон.

33. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/

2019.09.12-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 18 дугаар тогтоолоор “2019.06.06-ны өдрийн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намыг үүсгэн байгуулах хурлын 11 дүгээр тогтоолоор нам байгуулагдсанд тооцсоныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

34. Зүй ёс нам /ЗЁН/

2019.09.12-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 20 дугаар тогтоолоор “2019.06.08-ны өдрийн Нам үүсгэн байгуулах Их хурлын 08 дугаар тогтоолоор Зүй ёс нам /ЗЁН/-ыг үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

35. Ардчилал шинэчлэлийн нам

2020.02.21-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 09 дүгээр тогтоолоор “Ардчилал шинэчлэлийн намын гүйцэтгэх зөвлөлийн 2019.12.18-ны өдрийн хурлын тогтоолоор үүсгэн байгуулагдсаныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

36. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/

2022.05.20-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 19 дүгээр тогтоолоор “2022.03.03-ны өдрийн Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын Үүсгэн байгуулах хурлын 06 дугаар тогтоолоор тус намыг үүсгэн байгуулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

Улс төрийн нам гэдэг угтаа дуугарсан ч дуулдахгүй байгаа олон нийтийн дуу хоолойг нийтэд ил гаргаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж буй "цагаан хоолой" билээ. Гэвч эдгээр намууд дээр нэмэгдээд Монгол Улсын Дээд шүүх рүү шинээр байгуулагдахаар хүсэлтээ өгсөн олон нам байна. Энэ байдлаас харахад өнөөдөр төрийн толгойг толгой гэж үзээгүй түмэн олон хүссэн цагтаа хүссэн хүмүүстэйгээ хамтран нам нээдэг тогтолцоо бүрдүүлжээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1