Бүгд Найрамдах Солонгос Улсын уран бүтээлчид судалгаа хийж, киноны зураг авахаар Монгол Улсад хүрэлцэн иржээ.
Тэднийг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө хүлээн авч уулзсан байна. Уулзалтад нийслэлийн холбогдох албаныхан болон KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
Энэ онд БНСУ-ын олон нийтийн тэргүүлэгч KBS телевизийн 50 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор тус телевизээс олон ангит, түүхэн кино хийх юм. Уг киноны хэсэгт Монгол угсааны Кидан буюу Хятан улсын талаар гарах тул киноны багийнхан судалгаа хийхээр ирээд буй нь энэ аж.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Монгол, Солонгос Улс нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатайн дээр олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн түүхтэй. Энэхүү харилцаа нь иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт амжилттай өрнөж байна.
Мөн Улаанбаатар хот болон БНСУ-ын хотуудын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш талууд харилцан хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Дэлхийд алдартай Солонгосын кино урлагийн хөгжлийг ойроос харж, түүний нэгээхэн хэсэгт эх орны минь сайхан байгаль, хүн зон дүрсээ мөнхлөх болсонд баяртай байна” хэмээлээ.
KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун “Киноны зарим хэсгийн зураг авалтыг Монголд хийх хүсэлтэй байгаа тул тусалж, дэмжээрэй. Монголын үзэсгэлэнт байгалийг киногоороо дамжуулж солонгосчууддаа сурталчлахад таатай байх болно” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс кино багийн хамт олонд дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ