surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Шинэ үеийн хеннагийн өөрчлөлт

Шинэ үеийн хеннагийн өөрчлөлт

Хеннагийн үүсэл хөгжлийн талаар баттай эх сурвалж одоог хэр нь байдаггүй ч дийлэнх түүхийн шинжлэх ухаанчид энэ нь Эртний Египетийн соёл иргэншилд үүсэж, Клеопатра өөрийн биеэ чимэглэхэд ашигладаг байсан хэмээн таамагладаг. Харин орчин үед хенна Энэтхэгээс эхлэн Судан хүртэл дэлхий даяар тархаж аливаа тэмдэглэлт өдрүүдээр, эсвэл шашны зан үйлийн үеэр хэрэгжүүлдэг ёс заншлын нэг болон тогтжээ.

Шинэ үеийн хенна артистуудын хэв маяг өөрчлөгдөж байна (фото 1)

Хенна артист дизайнаа гаргахдаа дагаж мөрдөх ёстой тусгай дүрэмтэй ч ихэнх тохиолдолд уран сэтгэмж болон өмнөх үеийнхээ өвлүүлж үлдээсэн ур ухаан, техникт суурилан эрх чөлөөтэйгөөр сэтгэдэг. Артист бүр өөрийн гэсэн харилцан адилгүй хэв маягтай байх ба энэ нь хеннагийн өтгөн, эсвэл шингэн бүтцээс шалтгаалах нь олонтаа. Тэд гоо үзэмжид анхаараад зогсохгүй буулгаж буй хээ угалз бүрээрээ тухайн хүнийхээ дотоод сэтгэлийг илэрхийлэхийг зорьдог.

Шинэ үеийн хенна артистуудын хэв маяг өөрчлөгдөж байна (фото 2)

Өнөөдөр шинэ үеийн хенна артистууд зуун зууны турш өвлөгдөж ирсэн арга барилаа орхигдуулахгүйгээр модерн гоо зүй нэвтрүүлэх оролдлого хийгээд эхэлжээ. Бариачаас хенна дизайнерын ажил руу бууриа сэлгэсэн Азра Хамисса бол тэдний нэг юм. Хамисса өөрийг нь илэрхийлж чадах дизайн байгаагүйгээс үүдэн сонирхолдоо нийцсэн минимал хенна туурвиж эхэлсэн байна. Түүний дизайнд цэцгэн хээ давамгайлсан уламжлалт загвараас уйдаж, шинэ зүйл туршихад бэлэн хүмүүс дурладаг. Тиймдээ ч Хамисса Instagram хуудас дээрээ 160,000 дагагчидтай болж чаджээ. Азрагийн дэлгэрүүлж буй энгийн гоо зүй нь хеннагаар зөвхөн баярт өдрүүдээр гэлтгүй өдөр тутамдаа гоёх боломжийг олгоод байгаа юм.

Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг артист Медина Треватан энэхүү урлагаар дамжуулан байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо буулгахыг илүүд үздэг. Мөн тэрбээр эртний хенна дизайн судалж уламжлалаа давхар хадгалахыг зорьдог байна. Треватан зургуудаараа дамжуулан өөрийн сүнслэг байдал, итгэл үнэмшлээ олж илрүүлэхийг хичээдэг ба “Хенна дан ганц сэтгэл татам гоо зүйгээр тодорхойлогддоггүй. Энэ бол олон хүний соёл, уламжлал, нийгэмтэйгээ холбогдох арга зам юм” хэмээн хэдий өөрийн загвартаа модерн хэв маяг шингээдэг ч түүхэн замналаа мартахгүй байхыг санаж явдгаа хэлжээ.

Шинэ үеийн хенна артистуудын хэв маяг өөрчлөгдөж байна (фото 2)

Шинэ үеийн хенна артистуудын хэв маяг өөрчлөгдөж байна (фото 6)

Шинэ үеийн хенна артистуудын хэв маяг өөрчлөгдөж байна (фото 3)

Шинэ үеийн хенна артистуудын хэв маяг өөрчлөгдөж байна (фото 10)

Шинэ үеийн хенна артистуудын хэв маяг өөрчлөгдөж байна (фото 12)

Шинэ үеийн хенна артистуудын хэв маяг өөрчлөгдөж байна (фото 9)

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1