Монголын рок, поп урлагийн томоохон төлөөлөл "Хурд" хамтлаг 1993 онд байгуулагдсан билээ. 2023 онд онцгой түүхт 30 жилийн ой тохиож байна.
"Хурд" хамтлаг 30 жилийн ойдоо зориулан Монголын ард иргэд, түмэн олондоо үлгэр жишээ болохуйц олон талт нийгмийн нөлөөллийн ажлууд хийж эхэлсэн нь онцгой санагдав.
30 жилийн ойн хүрээнд “Хурд” хамтлаг зургаан том төсөл хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилээс бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна. Эдгээр нь,
“Хурд” хамтлаг Монголын рок, поп урлагт тасралтгүй 30 жил уран бүтээл туурвихдаа
“Хурд” хамтлаг 30 жилийн хугацаанд олон хүмүүнлэгийн ажил хийж ирсэн. Ковидын хүнд цаг үед хандивын тоглолтыг анхлан санаачлан улсдаа 300 гаруй сая төгрөг хандивласан байдаг.
Орон нутгийн алслагдсан сумдын эмнэлэгт тусалж, 13 нярай хүүхдийн тасаг тохижуулсан. Хүүхдэд хөгжмийн боловсрол олгох Хөгжмийн сургалтыг 2004 оноос хойш үнэ төлбөргүй зохион байгуулсан гэх мэтээр хүмүүнлэгийн ажлуудыг санаачлан_ түүчээлж иржээ.
2023 оны зургаадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хурд - Түүхт 30 жил" тоглолт болно. Тоглолтын Ерөнхий найруулгыг On'n Off продакшн гүйцэтгэж, Ерөнхий продюсер, найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн С.Ононбат ажиллаж байна. Тоглолтын дууны найруулга дээр ажиллахаар Герман, Францын мэргэжлийн алдартай дууны инженерүүд ирнэ.
“Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтдоо Монголын ард түмний дунд амнаас ам дамжин, үеэс үед хоногшин, домог болон эгшиглэж, дуулагдаж, гэгээрүүлж ирсэн “Цэргийн бодол”, “Эх орон”, “Хамаг Монгол”, “Аавдаа би хайртай”, “Ээждээ”, “Чи минь байгаа болохоор”, “Хайрын улаан сарнай, “Эндүүрэл” зэрэг бүх цаг үеийн шилдэг дуунуудаа дуулахаас гадна рок, попын олон хамтлаг, дуучид тоглолтод оролцож, мэндчилгээ дэвшүүлэх хүсэлтээ илгээсээр байна.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ