Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 7-10-нд “Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт” болж байна.
Үүнд Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцож байгаа юм.
Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт нь 2002 оноос хойш жил бүр зохион байгуулагдах болсон боловсролын салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг билээ.
Энэ удаагийн чуулга уулзалт нь "Шинэ эхлэл" гэсэн агуулгын хүрээнд өрнөж байгаа бөгөөд
Сайд нар боловсролын салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж байна.
Чуулганы үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведратай уулзлаа. Тэрбээр Монгол улс боловсролын салбартаа цахим шилжилтийг эхлүүлсэн, гүйцэтгэлийн үнэлгээ амжилттай зохион байгуулсан гэж үнэлж буйгаа илэрхийлжээ.
Мөн Дэлхийн Банкны боловсролын асуудал хариуцсан захирал ноён Жэйми Саведра энэ сарын 16-18-ны өдрүүдэд манай улсад айлчилна. Айлчлалын үеэр үнэлгээний тогтолцоог бэхжүүлж байгаа манай улсын арга туршлагатай танилцах юм.
Эх сурвалж: БШУЯ
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ