Жил бүрийн тавдугаар сарыг Дүрслэх урлагийн сар болгон зарласан. Тиймээс Соёлын яам, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж буй “ART FAIR-2023” дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна.
Дэлхийн хотуудын урлагийн долоо хоног буюу урлагийн долоо хоногоор урлагийг хөгжүүлэх, урлагийн бүтээлч байдал, инноваци, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд "ART FAIR-2023" буюу мэргэжлийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа нь улс нийтийг хамарсан өргөн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчид болон салбар холбоод, нэгдлүүд, үйл ажиллагааны чиглэл ижил байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, нийгэм олон нийтэд сурталчлан таниулах, урлагийн боловсрол олгох зорилттой энэхүү үзэсгэлэн худалдаа нь 2023 оны тавдугаар сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд нийтийн дүрслэх урлагийн, гоо зүйн боловсролд зориулсан хөрөг, натур, натюрморт зургийн өдөрлөг, керамик болон воркшоп өдөрлөг, кино, фото зургийн өдөрлөг, шог зургийн өдөрлөг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг өдөр бүр зохион явуулна.
Энэхүү "ART FAIR-2023" арга хэмжээ нь 2200 метр квадрат үзэсгэлэнгийн талбайд Монголын урчуудын эвлэл болон дүрслэх урлагийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 10 галерей, гурван дүрслэх урлагийн сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, есөн нийгэмлэг, 21 аймгийн салбар холбоодын дүрслэх урлагийн бүх төрлийн 1000 гаруй уран бүтээл дэлгэж байна.
Айл бүрт, хүн бүрт яруу сайхан дүрслэх урлагийг ойртуулах "ART FAIR-2023" дүрслэх урлагийн долоо хоногт та бүхний өмнө нээлттэй байна.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ