Нисэх Хүчний 98 жилийн ойг тохиолдуулан "БУЯНТ-УХАА ЭЙР ШОУ" буюу агаарын болон задгай талбайн шоуг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулна.
Олон улсад энэ төрлийн агаарын шоу нь өргөнөөр зохиогддог ба нисэх хүчнийхний онгоцны үзэсгэлэн, агаарын үзүүлбэр мөн энэ салбарын мэргэжлийг сурталчилж, олон нийтэд танилцуулдгаараа онцлог болдог байна.
Манай улсын хувьд уг шоуг анх удаа өргөн цар хүрээтэйгээр Буянт Ухаа олон улсын нисэх буудлын 12 га талбай бүхий хөөрөх зурваст зохиохоор төлөвлөжээ.
Шоуны хоёр өдрийн хугацаанд шүхрийн үзүүлбэр, агаарын хөлгүүдийн үзэсгэлэн, парад, өндрөөс эрэн хайх аврах ажиллагааны үзүүлэх тоглолт, хуучны болон орчин үеийн машины үзүүлбэр, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой үйл явдлууд болохоор төлөвлөгдсөн байна.
Эдгээрээс МиГ-29 байлдааны онгоцны үзүүлбэрийг зохион байгуулагчид онцлоод байгаа юм. МиГ-29 төрлийн онгоц манай улсад зургаан ширхэг байдаг бөгөөд анх 2011 онд захиалан 2018 онд хүлээж авч байжээ. МиГ-29 онгоцны дээд хурд нь 2,450 км/цаг, нислэгийн өндөржилт нь 18,013 метр.
Нисэх талбайд том, жижиг нийлсэн 28 төрлийн онгоцыг танилцуулах бөгөөд орж зургаа авхуулах зэргээр чөлөөтэй танилцаж болох боломжтой. Мөн Монголын шүхрийн спортын нийгэмлэг болон ОБЕГ-ын нийт 15 шүхэрчин үзүүлбэр үзүүлэхээр болжээ.
Түүнчлэн урьдчилж, эсвэл газар дээр нь бүртгүүлээд Улаанбаатарыг тойрсон 30 минутын нислэгийг фестивальд оролцогчдод санал болгож байгаа юм. Мөн бага оврын агаарын хөлгөөр Буянт-Ухаа орчимд хайрцаг нислэг үйлдэж болох аж.
Шоу хоёр хэсгээс бүрдэх ба өдрийн 11:00-17:00 цаг хүртэл нисэхийн шоу болон бусад гэр бүл, хүүхэд залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаанууд болох бол орой 17:00 цагаас хойш олон улсын DJ болон Монголын хамтлаг дуучид, реппэрүүдийг оролцуулсан хөгжмийн фестиваль болно. Улсын онцгой объектод DJ сет сонсох боломж ховорхон тохиолдоно гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:
Эдгээр өдөрт өглөөний 10:00 цагаас эхлэн 23:00 цаг хүртэл цаг тутам үнэгүй автобус 120 мянгатын автобусны буудлаас Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу хөдөлнө. Ташрамд дурдахад, харгазлах хүнтэй яваа 12 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй талбайд нэвтрэх боломжтой.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ