Шувуу ажиллагааны ганц том сэдэв болж буй Т.Бадамжунайн хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдох сэжүүр нь түүний нэр холбогдсон авлигал хээл хахууль, газар,тендерийн будлиан билээ. Ц.Анандбазартай холбоотой зарим мэдээллийг ЭНД дарж уншина уу Ц.Анандбазар, Т.Бадамжунай нар эртнээс ашиг сонирхол нэгтэй явж ирсэн.
Зарим хэвлэлд бичсэнээр бол Ц.Анандбазар Т.Бадамжунайг Улаанбаатар хотын менежерээр ажиллаж байхад нь Богдхан уулын Бага тэнгэрийн аманд газар авах гэж их хэмжээний хахууль өгсөн гэжээ. Тэгвэл Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд 172 айлын орон сууц барьсан нь үнэн.
Хаан шиг, заан шиг явсан буурал ахаа яллахад МАН-ын залууст ихээхэн зориг зүрх хэрэгтэй. Учир нь тэд Ц.Анандбазар, Т.Бадамжунай нарын ар дахь бүлэглэлтэй эвтэй тохироо бүрдүүлэх эс бөгөөс өдийг хүрсэн карьертаа цэг тавина. Мэдээж Ц.Анандбазар, Т.Бадамжунай нарын хэргийн ард цучил асаах төдий түймэрдэж мэдэх Н.Багабанди, Х.Бадамсүрэн нар бий. Энэ бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж буй ойрын хүмүүс нь Засгийн газар, УИХ-ын өндөр сэнтийд эзэн сууж байна. Тухайлбал У.Хүрэлсүхийг Н.Багабанди цүнх барьсан хүү байхаас нь эхлээд Монголд эзэн суух хүртэл дэргэдээ тэтгэж байсан. Мөн Д.Амарбаясгалан , Х.Нямбаатар нар Н.Багабандийн зааж зөвлөснөөр Монголын төрд эрхэлж байгаа. Үүн дээр нэмэгдээд УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазартай ойр нөхөрлөж, хамтдаа бизнесийн зам мөр нэгтэй явсныг бид мэдээлж байсан. Ийм ч учраас Ц.Анандбазар, Т.Бадамжунай нарын хэргийг аргацаан өнгрөөх зураглалыг тэд төлөвлөж байгаа.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ