УЛС ТӨРӨӨР ЗОХИОЛ БИЧИЖ БУЙ Ц.АНАНДБАЗАРЫН УЛС ТӨРИЙН ӨВӨГ НЬ Н.ЭНХБАЯР, ОВОГ НЬ Н.БАГАБАНДИ, ДҮҮ НЬ У.ХҮРЭЛСҮХ МӨН ТҮҮНИЙ ХАНЬ ХАМСААТНУУД
Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг дүүргэн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг Утга зохиолын ажилтнаар төгсч МУИС-ийг Эрх зүйч, Москвагийн Удирдлагын академийг Удирдахуйн ухаанаар дүүргэсэн, Сод Монголын босс Ц.Анандбазар. Түүнийг улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр. Тэрбээр Москвад нэг сургуулийг ижил мэргэжлээр төгссөн Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан туслахаараа авч, дэргэдээ торниулсан. Тухайлбал П.Жасрайн Засгийн газрын үед Н.Энхбаяр Соёлын сайдаар ажиллаж байх үед Ц.Анандбазар түүний цүнх баригч байлаа. Улмаар Ц.Анандбазарыг Монголын “Соёлыг дэмжих клуб”-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж, “бие даалгах” ажилд сургаж эхэлсэн.
Н.Энхбаяр Соёлын сайдаар ажиллаж байхдаа дээрх клубыг санаачлан байгуулж, тэр үеийн гайгүй хэдэн хувийн компанийг цуглуулан “Их долоо” хэмээн хөөрцөглөж явсан. Тус “Их долоо”-д Буянгийн Б.Жаргалсайхан, Алтай трейдингийн Сү.Батболд, Монроимпексийн У.Уламбаяр, Цагаан шонхорын Ч.Энхтайван, “XLTA”-ийн Б.Батболд нар орж байв. Тэд тухайн үеийн Засгийн газраас хоосон гараагүй. “Чингис” зочид буудлыг Сү.Батболд, “Говь-2”-ийг Б.Жаргалсайханд зүгээр өгчихсөн гэхэд далийрсан мэдээлэл болохгүй. Тухайн үед Ц.Балдорж, Н.Энхбаяр нар гэр бүл хоорондын асар зөрчилтэй, үүнээсээ болж бие биедээ өс санадаг гэх яриа ойр тойрныхны нь дунд хүчтэй явдаг байв. Тэрбайтугай Н.Багабанди, Н.Энхбаяр нарын талцал үүнээс үүдэлтэй гэгддэг.
Эрдэнэт үйлдвэрийн захирал агсан Ш.Отгонбилэгийн өмнө сөхрөх нь сөхөрч, гутлыг нь долоож байсан энэ үеэс уруул дордойвч элэг дордойдоггүй юм гэдэг хэлц үгийн үнэнийг таниулж Ц.Анандбазар Н.Энхбаяраас зайгаа барьж, төрөл садны хэлхээт Ш.Отгонбилэгээ бараадан НИК-т хөл тавьсан.
Тэр утгаараа Сод Монголыг Ш.Отгонбилэг нарын үүсгэсэн Петровисийн охин компани ч гэж ярих нь элбэгшсэн. Тэрбээр “Чандмань холдинг” компанийн захирал О.Бяруузаны гарын үсгийг хуурамчаар үйлдэн 91.5 сая төгрөгийн шатахууныг тухайн үеийн төрийн өмчит НИК ХК-иас авч Сод Монголын данс руу шилжүүлсэн гэгдэж байгаад сураг тасарсан байдаг.
НИК-ийн хувьчлал хуудуутай явагдсан олон баримт бий. Ш.Отгонбилэг агсан, Н.Багабанди нар Эрдэнэт үйлдвэрээс мөнгө гаргаж, НИК-ийг халаасласан. Төрийн мөнгөөр төрийн өмчийг хувьдаа авдаг луйврын, увайгүй арга замын эхлэлийг тавьсан эдгээр эрхмүүд Ж.Оюунгэрэл агсантай хамтран Петровисыг үүсгэн байгуулжээ. Петровис, Сод Монгол хоёр нэг эзэнтэй, тэр нь Н.Багабанди гэгддэгийн хардлага эндээс эхтэй биз.УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа хохирсон гэх эмэгтэйн хэвлэлд өгсөн ярилцлагаас “Ц.Анандбазарынх Багатэнгэрт байсан, Хард рок баарыг ажиллуулдаг, хүү нь 2 настай, эхнэр Бямбажавыг нь Мишка гэж дууддаг бөгөөд Анагаахын их сургуульд шүдний эмч мэргэжлээр суралцаж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабанди болон Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг эхнэр Ж.Туяагийн хамт байнга ирдэг. Тэднийг ирэхэд Ц.Анандбазарын эхнэрийн хамт бууз хийж өгдөг байсан” гэх хэсгийг анхааралгүй өнгөрч болохгүй.
Монголын улс төрийн хаан гэж хэлж болох Н.Багабандийн баруун гараас Х.Бадамсүрэн, зүүн гараас Ц.Анандбазар, ар хормойнооос У.Хүрэлсүх чирэгдэж явдаг. Бид одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүний хань хамсаатан, улс төр, бизнесийн талаар “Баялгийн хулгай” цувралаар танилцуулах болно.
Х.БАДАМСҮРЭН Ц.АНАНДБАЗАР НАР НЭГЭН МОДНООС САЛААЛСАН ХОЁР МӨЧИР
Улсын эдийн засаг элгээрээ хэвтэн иргэдийн амьжиргаа доройтож, олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, үйлчилгээний газрууд дампуурлаа зарлаж байхад Х.Бадамсүрэнгийн орлого нэг орноор нэмэгдчихсэн байгаа нь хэрэг үүсгэн шалгах хангалттай үндэслэл. Х.Бадамсүрэн нь “Тун Эрдэнэ фарма”, “Замбатив”, “Замбативийн шим”, “Таван толгой”, “Түмэн шувуут”, “Монос хүнс”-ийн хувьцаа эзэмшигч.Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголиан смелтинг корпорэйшн, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл, Нээлттэй парламент, Есөн эрдэнэ гэх клубүүдтэй. Х.Бадамсүрэн Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь Соёлын төв өргөөний В корпус дахь Сод Монгол группийн үндсэн оффист, Ц.Анандбазар гишүүнтэй хамтдаа сууж ажилладаг нь тохиолдлын гээд орхиход сэжиг бүхий тохиолдол юм. Тус холбооны хувьцаа эзэмшигч Ж.Сод-Эрдэнэ нь “Сод Монгол боловсрол, эрүүл мэнд сан”-гийн хамтран эзэмшигч. Мөн Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны өөр нэг хамтрагч Н.Ангар гээч нөхөр Алхана трэйд компанийн захирал.
ХАМГИЙН НОЦТОЙ НЬ Х.БАДАМСҮРЭНГИЙН ХУВЬ ЭЗЭМШИЖ БУЙ МОНГОЛИАН СМЕЛТИНГ КОРПОРЭЙШН ХХК НЬ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ҮЙЛДВЭР ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ЭКС ЗАХИРАЛ ОХУ-ЫН “СП ЗАО ИВС” КОМПАНИАС АВАХ АВЛИГЫН 4.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ВИРЖИНИ АРАЛ БУЮУ ОФФШОР БҮСЭЭР ДАМЖУУЛСАН ГЭХ З.ГАНБААТАРЫНХ БАЙЛАА.
Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан З.Ганбаатар нь албан тушаалаа ашиглан ОХУ-ын “СП ЗАО ИВС” компанид давуу байдал олгож, 2003-2012 оны хооронд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан. Ийнхүү илт давуу байдал олгож, өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулсныхаа хариуд тус компанийн Үйлдвэр хариуцсан захирал Зимин Алексей Владимировичаас 4.3 тэрбум төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон. Ингэхдээ З.Ганбаатар энэхүү авлигын мөнгөө өөрийн найз, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженер Л.Дэлгэрбатын оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулж авсан байдаг.
Тодруулбал, ОХУ-ын “СП ЗАО ИВС” компанийн Петербург хот дахь “Nomos” банкан дахь 40702840700450548201 тоот данснаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн инженер Л.Дэлгэрбатын Их Британийн Виржинийн Аралд үүсгэн байгуулсан “Process control intelligent application” компанийн Латви улсын “As Citadele” банкан дахь LV11PARX0009790520001 тоот ам.долларын данс руу 3.3 сая ам.доллар шилжүүлсэн.
З.ГАНБААТАР АВЛИГЫН 4.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ХҮҮ Г.ЭРДЭНЭЧУЛУУНЫХАА ОФФШОР БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ “POWER WIT LIMITED” КОМПАНИЙН ДАНСААР ХҮЛЭЭЖ АВСАН
Ингэхдээ:
2010 оны наймдугаар сарын 10-нд 765.000 ам.доллар
2010 оны есдүгээр сарын 21-нд 510.000 ам.доллар
2011 оны дөрөвдүгээр сарын 21-нд 600.000 ам.доллар
2011 оны тавдугаар сарын 4-нд 480.000 ам.доллар,
2011 оны тавдугаар сарын 13-нд 520.000 ам.доллар
2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд 500.000 ам.доллар гэж зургаан удаагийн гүйлгээгээр нийт 3.3 сая ам.доллар буюу 4.3 тэрбум төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженер Д.Дэлгэрбат гэгч нь оффшор бүс дэх “Process control intelligent application” компаниа ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тэй 5.0 тэрбумын төгрөгийн 12 гэрээ байгуулж, 2.0 тэрбум төгрөг олсон гэх хэрэгт нэр холбогддог.
АВЛИГАЛААР АВСАН 4.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨРӨӨ, ЛОНДОНД ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВЧ УГААСАН З.ГАНБААТАРТ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЯЛ ОНООСОН
“Монголиан смелтинг корпорэйшн” ХХК нь өдгөө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Хоохорын Бадамсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй байдаг.
Энэ компани "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т шилжих хүртлээ “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 103-р байр, 504 тоот” хаяг дээр бүртгэлтэй байна. Энэ бол З.Ганбаатар хүү Г.Эрдэнэчулууны хамт амьдардаг хаяг. Энэ хаяг дээр одоо Г.Эрдэнэчулууны “Эм бэр кэрнэл” ХХК, “Мон минериалс трансцендент ложистик” ХХК-иуд бүртгэлтэй. Эндээс “Мон минериалс трансцендент ложистик” ХХК нь онцолж байна. Тодруулбал, “Мон минериалс трансцендент ложистик” ХХК-ийг өнгөрөгч 2022 оны есдүгээр сарын 28-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирал асан З.Ганбаатар хүү Г.Эрдэнэчулуун, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал нар хамтран үүсгэн байгуулжээ.
Ийм нэгэн эрхэм “Эрдэнэт үйлдвэр”-ээс хувийн бизнесээ тэлээдэж, хань хамсаатнаараа улсын өмчид хуруу гараа дүрсэн байна. Ц.Анандбазар, Х.Бадамсүрэн нарын хэлхээ холбоос үүгээр дуусахгүй. Бид нэхэн танилцуулах болно. Харин тэдний ард хэн хэн хэмээх эрхмүүд улс төрөөр хөлөг хийж, улсын төсвөөр нүүдэл хийж буйг танилцуулж байна.
Ц.АНАНДБАЗАРЫГ Г.ЗАНДАНШАТАР ХАМГААЛЖ БАЙНА
Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Дэлгэрмаа нь Ц.Анандбазарын эхнэр Н.Бямбажавтай “Сод Солонго” гэх ганц компани эзэмшиж иржээ. Гэр бүлийнх нь бүх гишүүд “Сод Монгол групп”-ээс эх авсан өдий төдий олон компанитай байхад Ц.Дэлгэрмаа яагаад ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй ганц компани эзэмшдэг хэрэг вэ, яаж ч бодсон шударга биш. Гээд судалж үзвэл, Ц.Дэлгэрмаа чухал үүрэгтэй нэгэн ажээ. Тодруулбал, таван Засгийн газар дамжин, Эрчим хүч, Дэд бүтцийн сайдаар ажилласан Б.Жигжидтэй худ ураг аж. Хамгийн гол нь, Ц.Дэлгэрмаа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нартай хамт “Монголиан силикон валли” ХХК-ийг эзэмшдэг.
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хоёрын хоршил 2012 оноос эхэлжээ. Тодруулбал Ц.Анандбазар Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж шав тавихад Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатар гүйж очиж, тууз хайчилж байсан цаг саяхан. Сонирхуулахад, Г.Занданшатар, Ц.Дэлгэрмаа, Ц.Цэрэнпунцаг гурвын эзэмшдэг “Монголианг силикон валли” ХХК нь Мэдээлэл технологийн үндэсний паркад байрладаг ажээ. Тэгвэл Мэдээлэл технологийн үндэсний паркийн нэг, хоёрдугаар давхрын 33 өрөөг “Сод Монгол групп” түрээслэхээр 2012 онд Төрийн өмчийн хороотой гэрээлсэн байдаг. Өдгөө тэнд “Сод Монгол групп”-ийн эзэмшлийн “Өргөө-2” кино театр үйл ажиллагаа явуулдаг. Баялгийн хулгай цувралтай ЭНД дарж танилцана уу
Ц.АНАНДБАЗАР, З.ЭНХБОЛД НАРЫН ХЭЛХЭЭ ХОЛБООС
Ц.Анандбазар УИХ-ын дарга Г.Занданшатарыг өөртөө ойр байлгаж буй аргаа анх УИХ-ын дарга асан З.Энхболдын үеэс ашиглаж эхэлсэн. Гэхдээ өөрийнхөө дүүг биш харин З.Энхболдын дүүг ашиглаж ирсэн байна. Тухайлбал Г.Занданшатарын өмнө буюу 2012-2016 онд УИХ-ын даргын албыг хашсан З.Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох нь Ц.Анандбазарын “Сод Монгол газ” ХХК-ийн хувь эзэмшигч ажээ. Тус компанийг “Сод Монгол групп” болон З.Хишигтогтох нар л эзэмшдэг ажээ. Таван толгойн” нүүрсийг угааж, гадагш нь гаргаж зараад асар их хэмжээний ашиг хүртдэг гэх алдарт “Страто” ХХК-ийн захирал А.Баттүшиг, З.Хишигтогтох нар бизнесийн дотно хамтрагчид. Эргээд бодоход Ц.Анандбазар нүүрсний хулгайд холбогдсон нь З.Энхболдын Страто компанитай холбоотой байх хардлага төрүүлж байна.Түүнчлэн өөр нэг баримт байна.
Ц.АНАНДБАЗАР НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ЯАГААД НЭР ХОЛБОГДОВ.
“Эрдэнэс тавантолгой” ХК-д шатахуун шахаж, албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлал өндөр байна. Тодруулбал зөвхөн “Сод Монгол групп” ХХК-иараа 2018-2020 онд гурван удаагийн гэрээгээр 12 тэрбум төгрөгийн шатахуун “шахсан” баримт байна.
Тухайлбал,
2018 оны хоёрдугаар сард 3.8 тэрбум төгрөг
2019 оны тавдугаар сар 4.3 тэрбум төгрөг
2020 оны зургадугаар сар 3.9 тэрбум төгрөгийн шатахуун тус тус нийлүүлсэн байна.
Мөн “Интерстандарт нефть” ХХК-иараа 2019-2022 оны хооронд 568 сая төгрөгийн тос, тосол нийлүүлсэн байна.
Ц.АНАНДБАЗАР НҮҮРСЭЭР ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ГАЗАР АВЧ ХАУС БАРЬЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ. ТҮҮНИЙ СҮҮЛИЙН ЗОГСООЛ
Богдхан уулын дархан цаазат газар 2973га-д газар олгосон мэдээлэл shilen.gov.mn сайт дээр ил болжээ. Энэ дагуу хайлт хийхэд Богдхан уулын Их тэнгэрийн дархан цаазат газарт Төрийн тусгай хамгаалалттай газар болон Байгалийн түүхийн музей гэх төрийн хоёр байгууллага газар эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Их тэнгэрийн аманд дархан эрхтэй ганц хувийн ААН газар эзэмшиж байгаа нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын "Ньютур" компани ажээ. Тус компани Их тэнгэрийн аманд 2016 оны 05-р сарын 12-нд 0,022 га газрыг авчээ.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна