surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Аудитын газрын дарга асан Д.Занданбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй хамт нүүрс будилуулдаг юм биш биз

Аудитын газрын дарга асан Д.Занданбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй хамт нүүрс будилуулдаг юм биш биз

Ерөнхий аудитороос УИХ-д нэр дэвшихээр горилж буй эрхмүүдийн нэг Д.Занданбат нүүрсчдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд давуу эрх олгож байсан байж болзошгүй зураглалыг танилцуулъя. Хаана алдаа, ямар бохир бизнес, хэн хэн оролцоотой болохыг шүүн магадалдаг төрийн байгууллагын даргаар ажиллаж байсан тэрбээр нүүрсчдийн дунд алдартай болоод байгаа нэгэн том бүлэглэлд худ ургаараа, хувь хувьсгалаараа хэрхэн нэр холбогдож буйг дараах схемээс харж болно. 

Ерөнхий аудитор Д.Занданбатын хүргэн Э.Итгэлийн аав Д.Энхбат нь “Касс саплай” ХХК-ийг Батжаргалын Сүх-Очир гэх хүнтэй хамтран эзэмшдэг. Энэ компани нь Д.Энхбатын “Касс таун” ХХК-ийн оффисын хаяг дээр давхар бүртгэлтэй байна. Уг компани Монголд Солонгосын касс шар айргийг оруулж ирэн худаалдаг. Харин Д.Занданбатын хүргэн Энхбатын Итгэл нь "Интерстандарт Брьюри" ХХК-ийг эзэмшдэг бөгөөд уг компани Монголд Бельги шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. 

Тэгвэл хамгийн ноцтой нь 2020 оны нэгдүгээр сарын 6-нд Засгийн газрын хуралдаанаар МХЕГ-ын шалгалтын тайланг хэлэлцэж 14 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг цуцалсны дунд Д.Занданбатын хүргэн Э.Итгэлийн "Интерстандарт Брьюри" компани багтаж байсан. Өөрөөр хэлбэл энэ компани Аудитын газрын дарга Д.Занданбатын хоморго доруг компани Засгийн газрын тогтоолыг зөрчин үйл ажиллагаа явуулж байна. Уг компани Монголд Бельги шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. 

  Д.ЭНХБАТ, Д.ЭНХБАТЫН БИЗНЕС ХАМТРАГЧ Б.СҮХ-ОЧИР НАР Д.ЗАНДАНБАТ, А.АДЪЯАСҮРЭН НАРТАЙ БИЗНЕСИЙН ЗАМ МӨРӨӨ НЭГТГЭЖЭЭ   

Дээр дурдсан Касс саплай ХХК-ийг Д.Занданбатын худ Д.Энхбаттай хамтран эзэмшигч Батжаргалын Сүх-Очир нь “Далан гол” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд энэ компани нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулж, БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг . Түүгээр зогсохгүй, Б.Сүх-Очир нүүрс тээврийн компаниудын эздийн хамтран байгуулсан “Өмнийн говийн тээвэрчдийн хөгжил” сангийн хувь эзэмшигчээр бүртгэлтэй байна. 

Түүнчлэн Б.Сүх-Очир нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй хамт “Премиум кастомс” ХХК-ийг саяхныг хүртэл эзэмшиж байгаад хамтдаа нэрээ хасуулжээ. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Сүх-Очир нарын хамтран эзэмшиж байсан “Премиум кастомс” ХХК нь Хятадын томоохон нүүрс тээвэрчидтэй холбогддог.

Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн Хятадуудтай хамтран эзэмшиж байсан нүүрс тээврийн “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Азын хишиг дэлгэрэх” ХХК-иуд нь одоо ч дээр дурдсан “Премиум кастомс” ХХК-ийн оффисын хаяг дээр давхар бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулсаар байгаа. Сонирхуулахад, дээр нэр дурдсан дөрвөн компани 2022 онд нийт 504 автомашинаар БНХАУ руу нүүрс тээвэрлэхээр “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулсан байдаг. 

Дээрх үүсгэсэн схем бол Аудитын газрын дарга асан Занданбатын худ ургаа нүүрс тээвэрлэхэд давуу эрх олгож байсан байж болзошгүй зураглал. Харин бидний дараагийн танилцуулах илүү ноцтой баримт бол Занданбатын төрсөн ах Д.Занахүүгийн талаарх баримт юм. 

Тодруулбал 2023 оны 12 дугаар сард болж өрнөсөн “Нүүрсний нээлттэй” сонсголоор Өмнөговь аймагт нүүрс тээврийн хаанчлалаа тогтоосон нэгэн том бүлэглэлийг зарласан. Уг бүлэглэлд хаанахын хэн гэгч багтаж буй нь одоог хүртэл анхаарал татаж байгаа.

Тэгвэл 2024 оны сонгуульд нэр дэвшихээр ажлаа хүлээлгэн өгсөн Д.Занданбатын төрсөн ах Д.Занахүү “Цагаан хад”-ын нууц эздийн нэгээр нэрлэгдэж байна. Тодруулбал “Дээдийн говь” ХХК 240,000м2 буюу 24 га Гаалийн хяналтын талбайтай. “Дээдийн говь” ХХК-ийг Үндэсний аудитын газрын даргаасан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатын төрсөн ах Доржсүрэнгийн Занахүү эзэмшдэг.

Илүү ноцтой нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нарын хамт  Өмнөговь аймгийн Ханбогд сумын I, V багын нутаг буюу “Цагаан хад”-нд 10-20 га газар авч, тэр газраа хашаалаад нүүрс ачиж буулгах талбай буюу Гаалийн хяналтын талбай гэх нэрийдлээр “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн компаниудад гэрээгээр ашиглуулж, сул ашиг хүртдэг асар том бүлэглэлийн гишүүн байж болзошгүй. Учир нь Цагаан хадын бүлэглэлийг хамгийн том төдийгүй гишүүд 20-80 хүртэлх га.талбайг эзэмшдэг 10 гаруй нь хүний нэрс хөвөрч байна. Д.Занданбат түүний төрсөн Д.Занахүү нар үүгээр Тавантолгой ХК-д нүүрс ачилтын талбай худалдан авах тендерт хүртэл өрсөлдөөд амжсан. 

Сонирхуулахад эл бүлэглэлийн хамгийн том талбайг эзэмшигч нь Премиум кастомс,Пүшинмон,Цагааналт эх жин компаниудаар 84 га талбайтай Шилмэл газар компанийг эзэмшигч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нэрлэгддэг. АН, МАН гэхгүй хамтран бизнесээ цэцэглүүлж цаашлаад улс төрд хөл тавин бизнесээ өргөжүүлдэг олигархиудын тоо үүгээр ахин нэмэгдэж байгаа нь харамсалтай...

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

https://surag.mn/article/3993   БОХИР НҮҮРС :  Цагаан хаданд Темел Мансур гэх Хятад иргэнтэй хамтран эзэн суусан А.Адъяасүрэн
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1