Баялгийн хулгай цуврал Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Бямбасүрэнгийн Энх-Амгалангаар бүл нэмэн үргэлжилж байна.
ХАРДАЛТ 1: Б.ЭНХ-АМГАЛАН БУЮУ С.БАЛДАНДОРЖИЙН ДОЛОО ДАХЬ ХУРУУ
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ “Мандал хүдэр” ХХК, “Говь-алтайн мааньт” ХХК-иудыг дурдаж ирсэн. Тэгвэл “Мандал хүдэр” ХХК нь 2005 оноос Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт байрлах “Мааньт” гэх нүүрсний уурхайг төдийгөөс өдийг хүртэл ухаж байна. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт байрлах “Хөв булаг”-ийн нүүрсний уурхайг ажиллуулдаг. Хөх булагийн нүүрсний уурхайн жинхэнэ эзэн нь өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймгийн эрчим хүчийг бүрэн эрхэндээ авч, ховдог шуналынхаа дархлааг тогтоосон С.Балдандоржийнх. Тэр бүү хэл С.Балдандоржийн далбаан дор намирч яваа “зуухны зургаа” хочит этгээдүүдийн араас Б.Энх-Амгаланг нэрлэх болсон нь зүгээр ч нэг таамаг, элдвийн төдий асуудал биш бололтой. Учир нь Говь-Алтай аймгийн цахилгаан эрчим хүчийг Мандал голомт, Мандал Алтай группын эзэн С.Балдандорж гэх этгээд эзэмшдэг. Үүнийг тус аймгаас УИХ-д сонгогдсон Раднаасэд онцолж байлаа.
Алтай хотынхоны шүдний өвчин болсон С.Балдандоржийн зургаан хуруу долоо болж тэлсэн нь Б.Энх-Амгалан. Чимээгүй төлөв төрхтэй энэ эрхэм “Мандал хүдэр” ХХК-ийн толгой компани буюу “Мандал алтай групп” ХХК нь уул уурхайн хайгуул, ашиглалтын 10 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшиж ирсэн гэх яриа олонтоо гарч байсан.
Б.Энх-Амгалангийн нууцлагдмал булхай үүгээр дуусахгүй. Учир нь түүнтэй холбогдсон урт хар жим төгсөж өгдөггүй тамын хар зам.
ХАРДАЛТ 2: ЗАСАГТ ХААНЫ БАЯЛАГАА ТОНОСОН ДЭРЧГЭР ЗАСАГТ ХААНЫ ХӨВГҮҮДИЙН ЗАЯАГ ХАРЛУУЛСАН УУ
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамыг тав хувааж, тус бүрд нь тендер зарладаг БНХАУ-ын дөрвөн компани шалгарч байв. Үүнийг “Азийн хөгжлийн банк болон Европын банкны шалгуурт Монгол компаниуд тэнцэх боломжтой байсан” гэж тайлбарлаад өнгөрсөн. Гэтэл өнөө хятад компаниуд нь удалгүй асуудал дагуулж эхэлсэн. Тэдний Засагт хаан буюу Говь-алтай аймгийн нэгэн залуу нэр холбогдов. Түүнийг З.Буяннэмэх гэдэг. 2004 оноос “Альфа ассет менежмент Монголиа” ХХК-ийг байгуулж, бизнес хий,ж эхэлсэн. Мөн Улсын харцага Г.Ганхуягтай хамтран “Бөх харцага” ХХК-ийг байгуулж байсан. Удалгүй “Бурхан буудай групп” ХХК-ийн байгуулж, бизнесээ өргөжүүлсэн товч намтартай нэгэн ажээ. Нийгмийн оролцооны хувьд З.Буянэмэх нь Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна.
Гэр бүл, гарал угсааны хувьд, аав Б.Заяабаатар нь ахмад улстөрч, яруу найрагч, ээж С.Лхамжав нь хүний их эмч, клиникийн профессор ажээ. З.Буяннэмэх нь З.Буяннэмэх З.Ичинхорлоо, З.Янжинхорлоо гэдэг хоёр эгчтэй, айлын бага хүү юм байна.
З.Буяннэмэх нь 2012 онд Тайландын нислэгээр явж байх үедээ террорист халдлагаас 216 хүний амь насыг аварсан гэж тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд сайшааж байсан. Улмаар өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр гавьяаг нь үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тогийн одон хүртээсэн байдаг. Олон жилийн дараа нөхөн шагнагдсан шалтгаан нь З.Буяннэмэх Говь-Алтай аймгийн Халиун сумынх буюу одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ээжтэй нэг сумынх ажээ.
Яаж яваад эл залуу Дарханы замын тендерт бүдэрч, гэмтэн болов. Бизнесийн салбарт рейтинг өндөртэй явсан уг залууг Б.Энх-Амгалан зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа өөрийнхөө доор элсүүлсэн. Гэвч удалгүй Максын Ганбаад Дарханы тендерийг өгснөөр Буяннэмэх асуудлын хүндийг нуруундаа үүрч, сайхан алдартаа арилшгүй толбо үлдээсэн.
ХАРДАЛТ 3: Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН НУУЦХАН ШУНАЛЫГ БИЕЛҮҮЛЭХ АЛТАН ТҮЛХҮҮР “ХАН АЛТАЙ РЕСУРС” МӨН ҮҮ
Нэр хугарахаар яс хугар гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг санаанд бууж байна. Учир нь Б.Энх-Амгаланг Говь-Алтай аймгийн төвөөс 10 гаруй километрийн зайд орших Нарангийн голд тианат натраар алт олборлох Макс группын Хан Алтай төсөлтэй нэр холбон ярих болов. Иргэн хүн хардах эрхтэй. Учир нь Хан Алтай төсөл 2022-2027 оныг хүртэл үргэлжлэх, жилд дунджаар 304 тэрбум төгрөгийн борлуулалт хийх боломжтой төсөл юм. Энэ төслийг Макс групп Б.Энх-Амгалангийн тусламжтайгаар Говь-Алтай аймгийн нутагт хэрэгжүүлэх болсон гэх.
ХӨШИГНИЙ УРД ГЭМГҮЙ УЛС ТӨРЧ,ХӨШИГНИЙ АРД НҮГЛИЙН ТОГООНД БОЛОВСОРСОН ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН. ӨӨР ТҮҮНИЙ НУУЦЛАГДМАЛ ОЛОН БАРИМТЫГ ЦАГ ХУГАЦАА БИДНИЙ АЛГАН ДЭЭР НЭГ Л ӨГЛӨӨ ДЭЛГЭХ БОЛНО.
У.Энхбаяр
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ