Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин Атлантагийн театрт бүжиглэхээр болжээ. Тэрбээр зургадугаар сард АНУ-д зохион байгуулж буй олон улсын балетын жүжигчдийн нэр хүндтэй "USAIBC" тэмцээний сүүлчийн шатанд шалгарч байв. Өлзийжаргалын Мөнхжин нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн бөгөөд 2018 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажиллаж байсан юм. Тэрбээр 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан “IBCC 2017” тэмцээнээс "Тусгай байр"-ын шагнал, 2019 онд ОХУ-ын Улаан-Үдэ хотод зохион байгуулсан "Орос-Япон Евро Азийн" балетын анхдугаар тэмцээнээс дэд байрын шагналыг тус тус хүртсэн.
Тэрбээр өмнө нь ярилцлага өгөхдөө "Би найман настайдаа спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн. Хоёр жил тууштай явсан. Харин нэг өдөр ээж маань хоёулаа хамт яваад нэг шалгалт өгчихөөд ирье гэсэн. Хөгжим бүжгийн коллеж дээр ирж, шалгалт өгөв. Тэгтэл шалгалтад тэнцэж, тэгээд л шууд нэг өдөр балет руу орж, Орост очиж суралцахаар болсон. Надад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр Пермь хотын Бүжгийн урлагийн сургуульд суралцах завшаан олдсон юм. Монголоос бид 12-уулаа суралцаж байлаа. Социализмын үед Монголоос маш олон оюутан манай сургуульд суралцаж, төгсдөг байсан юм билээ.
Бид найман жил суралцсан. Эхний гурван жилд монгол оюутнуудтайгаа гол төлөв байсан болохоор хэл сайн сураагүй, бэрхшээл их учирна. Дөрөв дэх жилээс нь оросуудтай харилцаж эхэлснээр хэлийг нь сурсан" тухай ярьж байв.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна