Эрдэнэс тавантолгойд дураараа дургиж, газар, тендерийн наймаанд удаа дараа нэр холбогдож буй БЭТ Ж.ГАНБАТ-ын талаарх нэгэн ноцтой баримтыг танилцуулья.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн зөвшөөрөл авсан талбай гэдэг нь Монголын ард түмний өмч… Уг ордын нийт хэмжээ 110 мянган га. Тавантолгойн ордод гурван компани үйл ажиллагаа явуулдгаас “Эрдэнэс Тавантолгой” ХК 68.522 га буюу лицензит талбайн 95.5 хувьд, “Энержи ресурс” ХХК 2959 га буюу 4.1 хувьд, орон нутгийн “Тавантолгой” ХК 276.9 га буюу нийт талбайн 0.4 хувьд нь ажилладаг байна.
Гэхдээ энэ бол 2022 оны тоон мэдээлэл. Өдгөө лиценз эзэмшлийн байдал өөрчлөгдсөн.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензит талбайн 6.620.000 метр квадрат газрыг “Энержи ресурс” компани 2023.05.10-ны өдрөөс эхлэн эзэмших болжээ. Онцгой дэглэм тогтоож хориглосон 1991 оны хуулиар Бүрэн эрхт төлөөлөгч томилоод зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайг “Энержи ресурс”-т шилжүүлчихсэн ноцтой үйлдлийн ард хэний эрх ашиг яригдах вэ?
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу үүсгэн байгуулагдаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн орд газарт 7.3 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй найман тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани.Тэгэхээр нүүрсний гэх хэрэгт холбогдуулан олныг ханаруулсан жагсаал цуглаан хийсний ард нэгэн нууцлаг хулгай явагдсан байж болзошгүй зураглал харагдаж байна. Цухуйж буй сэжүүр нь “Энержи ресурс” компани руу шилжсэн 6.6 сая талбай шилжүүлсэн явдал.
Өнөөдрийн хуулиа зөрчиж Бүрэн эрхт төлөөлөгч гэх албан тушаалд Ж.Ганбат гэх хүнийг томилсноор Энержи ресурс тавантолгойд нэмж талбай завших нөхцлийг бүрдүүлсэн. Түүнчлэн Ж.Ганбатыг БЭТ-ийн албанд очсоноос хойш Хишиг арвин индустриал, Моннис зэрэг Монголын олигархи компаниуд тендерт ялалт байгуулж байсан нь жирийн нэг үзэгдэл биш бололтой. Учир нь БЭТ томилогдон ажиллах болсноос хойш “Эрдэнэс Тавантолгой”-н бүтэц данхайж, төсөв нэмэгджээ. Түүнчлэн 6.620.000 метр квадрат талбайг Энержи ресурт шилжүүлсэн Ж.Ганбатын хууль зөрчин, газар олгож, тендер наймаалцсан байж болзошгүй үйлдэл нь МАН-ын нөлөө бүхий эрхмүүдийн зохион байгуулалттайгаар БЭТ томилж, хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан байж болох хардлагыг дагуулж байна.
Хамгийн сонирхолтой нь дээрхи томилгоог үйлдэж, Энержи ресурс компанид давуу байдлыг олж авахад нөлөө үзүүлсэн байж болзошгүй зарим улс төрчдийг нэрлэе.
1. Боловсрол Шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалангийн 2020 оны сонгуулийн сурталчилгаанд 19 компани нийт 380 сая төгрөг хандивласны ес нь Энержи Ресурсийн охин компаниуд байдаг. Тэд 180 сая төгрөг хандивласан. Үүгээрээ БШУЯ сайд Л.Энх-Амгалан Энержи ресурс компаниас санхүүжсэн нь нотлогдож байна.
2. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар. Түүний эхнэр Т.Болормаа нь “М Си Эс” группийн харьяа “Интермед” эмнэлгийн Ерөнхий захирлаар ажилладаг.
3. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил. Түүний эхнэр Д.Бадамцэцэг нь “М Си Эс Монголиа” ХХК-ийн үндсэн долоон хувьцаа эзэмшигчийн нэг. Д.Бадамцэцэг “М Си Эс холдинг” ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байхдаа “Энержи ресурс” компанийн IPO-г хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Ингээд дээрхи схемээс харахад ЭТТ-д БЭТ томилох нь цаг хугацааны асуудал байж. Харин хэн төрөөр бизнес хийгчдийн бүрэн эрхийг хамгаалах вэ гэдэг асуултын хариулт одоогийн БЭТ Ж.Ганбат байжээ. Нүүрсний гэх хэргийн жинхэнэ тоглогч Ж.Ганбатын ард нэр цэвэр мөр бүтэн үлдэж байгаа юм биш биз.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ