surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Өвөрмонголд хориглосон "ТАМГАГҮЙ ТӨР" жүжгийг гурван сар хянаад тоглох зөвшөөрөл олгосон

Өвөрмонголд хориглосон  "ТАМГАГҮЙ ТӨР" жүжгийг гурван сар хянаад тоглох зөвшөөрөл олгосон

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотын “Эзэн хороо” театрт энэ сарын 19-21-нд гурван өдөр тоглох байсан “Тамгагүй төр” жүжгийг Хятадын эрх баригчид тоглолт эхлэхээс 30 минутын өмнө, 1200 орчим үзэгчид театрын гадна цугласан үед тог тасарсан гэдэг шалтгаар гэнэт цуцалж, уран бүтээлчдийг нь шөнө 03:00 цагийн үед цагдаагийн хүчээр албадан нутаг буцаав. Монголд тасралтгүй 156 удаа тоглогдож, ирэх 11-р сард Лондон хотноо Коллезум театрт тоглох “Тамгагүй төр” жүжгийг Хятадад тоглуулах сонирхлыг анх 2022 оны 8-р сарын 25-нд Хятадын Элчин сайд Цай Вэньруй илэрхийлсэн байдаг. 


БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙ “ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙГ ҮЗСЭН НЬ. 2022.08.25
Жүжгийн Ерөнхий найруулагч Б.Баатарыг Хөх хотын “Улаан театр”-т нэг сар зочин найруулагчаар ажиллахыг урьжээ. 2023 он гараад Өвөр Монголын Урлагийн театрын урилгаар “Тамгагүй төр” жүжгийн менежментийн баг Хөх хотод очиж, гуравдугаар сарын долоонд Өвөр Монголын Зюсянь соёл, мэдээллийн компанитай гэрээ байгуулж, “Тамгагүй төр” жүжгийг Өвөр Монголд тоглуулахаар тохиролцсон. Коммунист улсын хувьд Хятад өөрийн оронд тоглуулах гадаадын жүжиг, кино, зохиолыг маш нарийн хянаж, цензурдсны дараа зөвшөөрөл олгодог. Энэ л журмаар “Тамгагүй төр” жүжгийн зохиол, тоглолтын сабтайтлтай видео, орчуулгыг гэрээ байгуулснаас хойш 3 сарын турш хянаж, 2023 оны наймдугаар сарын 28-нд Өвөр Монголын Соёл, аялал жуулчлалын газраас есдүгээр сарын 20-26-нд Хөх хотын Урлагийн театрт жүжиг тоглох албан ёсны зөвшөөрлийн бичгийг өгсөн.Түүнчлэн есдүгээр сарын нэгний өдөр мөн Соёл, аялал жуулчлалын газраас “Тамгагүй төр”-ийн 109 уран бүтээлчдэд богино хугацаагаар ажиллах зөвшөөрлийн бичиг өгчээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1