Хотын мэр Д.Сумъяабазар ажлаа сүр дуулиантай хүлээлгэн өгснөөр дараагийн “Хотын дарга хэн бэ” гэсэн асуултын хариулт Монгол орны дөрвөн зүг найман зовхист хүлээлт үүсгэж байна. Монгол улсын аварга хэмээх эрхэм цолыг хүртэж, наадмын дэвжээнээс улс төрийн дэвжээнд гарсан Долгорсүрэнгийн Сумъяабазар өчигдөр нэг юм өөрийгөө “ЖУДАГ ТӨГӨЛДӨР БӨХ ХҮН” гэдгээ ухаарснаар ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр наадмын дэвжээнд “жудаг”ярих хэмжээний бөх байж болох ч улс төрийн дэвжээнд “тендер”, “газрын наймаа”, “нүүрсний хулгай”-д хүртэл нэр холбогдсон муухан нэртэй маруухан замналтай нэгэн. Тийм ч болохоор энэ намрын чуулганаар хамгийн эхэнд “Эрх баригч МАН Д.Сумъяабазарыг цэвэрлэж,ах нартаа мад тавих нүүдлээ эхлүүллээ.” ЭНД ДАРЖ УНШИНА УУ Асуудлын эзэн, будлианы тар, хотын мэрээ их гэрээсээ түлхэн гаргасан Засгийн газар дараагийн хотын даргаар хэнийг томилох нь анхаарал татах нь зүйн хэрэг. Мэдээж сар гаруй хугацаанд эл комбинацийг ярьсан тул дараагийн даргыг зарлаж, эрх мэдлээ түргэн хугацаанд зузаатгаж авах нэн шаардлагатай. Ингээд бид дараагийн хотын даргад томилогдож болзошгүй дөрвөн эрхмийг танилцуулж байна.
Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН КРАНААР КАРЬЕРТАА ДЭВШИЛ ХИЙХ БОРХҮҮГИЙН СҮХБААТАР
Энэ намар Хотын даргын сунгаанд өндөр хүлээлт үүсгэж байгаа Борхүүгийн Сүхбаатар нь Говь- Алтай аймгийн түүхт 100 жилийн ойг нэр төртэй зохион байгуулж, намын генсек Д.Амарбаясгалангийн хүндэтгэлийг хүлээсэн. Түүнчлэн Улаанбаатар хотын хамгийн олон сонгогчтой Баянзүрх дүүргээс хоёронтоо сонгогдсон гээд хотын даргын буухианд өнгөлж мэдэх тоглогч. Суман гүний гэх Б.Сүхбаатар нь 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-ээрээ бол 38 сая төгрөгийн орлоготой, 2 тэрбум 31 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай, Есөн сая долоон зуун мянган төгрөгний хадгаламжтай, Эрүүл хүнс ХХК-ийг 100 хувь эзэмшдэг ажээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ИХ СУРГУУЛИЙН НАЙЗ О.БАТ-НАЙРАМДАЛД ЗАМЫГ НЬ ЗАССАН УУ
Д.Амарбаясгалангийн улс төрийн амбицийг эрхшээн тогтоож байгаа гэх Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга хэмээх хүндэт албан тушаалд өөрийн хүнээ томилох өндөр амбицтай байгаа нь нууц биш. Тэгвэл энэ удаа Л.Оюун-Эрдэний дэмжлэгээр хотын мэрийн буухианд өнгөлөх хүн бол О.Батнайрамдал байж болзошгүй. Тэрбээр сайд найзынхаа санасныг биелүүлж, БЗС-ийн зээлтэй ах нарт нь улаан хилэн ташуур хүргэсэн төдийгүй МАН-аас хүч түрэн орж ирж буй цөөн хэдэн боловсролтой залуусын нэг гэгддэг. Боловсролоор нэрийн хуудас хийсэн Л.Оюун-Эрдэнийн дотны найз О.Батнайрамдал нь 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Хувьцаа хариуцсан дэд захирлаар, 2019 онД Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр, 2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар, 2023 оноос МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус томилогдож, найзынхаа буянаар ногоон гэрлээр тушаал дэвшиж яваа.
М.ЭНХБОЛДЫН ХОР ГҮЙЖ ЧАДВАЛ Ж.БАТБАЯСГАЛАН ХОТЫН МЭР БОЛНО
Хувьдаа ганц микротой гэх Ж.Батбаясгалан эзэмших эрх бүхий, өөр өөр хэмжээтэй долоон газартай, 96 саяын үнэт эдлэлтэй, 44 саяын хадгаламжтай, 145 сая төгрөгийн үнэ хүрэх малтай. Авлигын “Загалмайлсан эцэг” Т.Бадамжунайгийн хүргэн, иргэдийг банк бусаар хүүлэгч гээд хөшигний ард будилаан хутгагч Ж.Батбаясгаланг М.Энхболдын бүлэглэл “Хотын даргын сунгаанд” сойжээ. Томоохон албан тушаалын үнэр авсан Ж.Батбаясгалан Д.Сумъяабазар түүний орлогч дарга нарыг том дуугаран загнаж байсан нь саяхан. Тэгвэл М.Энхболдын бүлэглэл түүнийг “Хотын мэр” болгохоор сэтгэл зориг шулуудсан бололтой. Уг нь хадам аав Т.Бадамжунайгийнх нь хэрэг хүндрэхэд гал түүний эсрэг дүрэлзэнэ. Тэгэхээр Ж.Батбаясгалан хотын мэр болбоос тун удахгүй АТГ-т дуудагдах биз. Үүнийг М.Энхболд, Сү.Батболд нар тооцоолоогүй байх боломжгүй юм.
ЗАСГИЙН ГАЗАР Н.УЧРАЛ САЙДАА ХОТЫН ДАРГА БОЛГОХ МАГАДЛАЛ
Тун богино хугацаанд сэргэлт хийж, цаг алдахгүй хулгайч ах нартайгаа ач тач үзэлцэхийн тулд Хотын даргын суудалд асуудал багатай, ажилтай нэгнээ крандаж мэдэх юм. Хэрэв ийм тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газарт Н.Учралаас өөр итгэл дааж ажиллаж хүн байхгүй. Магадгүй ерөнхий сайдын хувьд хамгийн оновчтой алхам болж, өнгөрсөн хотын дарга нарын асуудлыг ул суурьтай хөндөж хөнтрөхөд “Шилэн Учрал” хэрэг болох ч юм бил үү. Сануулахад Н.Учрал сайдыг ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн гэдэг. Тэрбээр өнгөрсөн сарын хугацаанд Л.Оюун-Эрдэнэтэй дотносч амжаагүй бол "хотын мэр" болох үлгэр жаргана гэсэн үг. Учир нь У.Хүрэлсүх,Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд хөшигний ард гол өрсөлдөөн өрнөж байгаа.
ЭРГЭН САНУУЛАХАД ХОТЫН ДАРГА АСАН ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАРЫН "АВЛИГАЛ", "ТЕНДЕР", ГАЗРЫН НАЙМАА", "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ" -Д НЭР ХОЛБОГДОХ БАРИМТУУДТАЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ
А.САМО
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна