Ногоон автобусны асуудлаас болж Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн билээ. МАН-ын тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн гол зүтгүүр Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод хэдхэн хонож байна. Х.Нямбаатар нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлж парламентад сонгогдсон. Тэгвэл Х.Нямбаатар нь Хотын даргаар томилогдсоныхоо дараа Улаанбаатар хотын нэгдүгээр орлогчоор өдгөө Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй П.Сайнзоригийг томиллоо. П.Сайнзоригийн хувьд Төрийн нарийн бичгийн даргын ажилд томилогдохоосоо өмнө тус яаманд газрын даргаар ажиллаж байсан энэ салбарт 10 гаруй жил ажиллаж буй мэргэжилтэн. Түүнд Үндсэн хуулийн өөрчлөлт болон бусад чухал хуулиудад Х.Нямбаатартай гар нийлж хамтран ажилласан бөгөөд орон нутгийн Тавантолгой ХК-д бүрэн эрхт төлөөлөгчөөр хүртэл давхар ажилласан нь нөлөөлж байгаа бололтой.
ХОТЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ДАРГААР ОЧИХ П.САЙНЗОРИГ ТАВАНТОЛГОЙ ХК -ийн БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ БАЙХДАА НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГИЙН АНХНЫ СЭЖИГТЭН ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ ХХК-ийн Б.ХИШИГДОРЖИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИД 170 ТЭРБУМЫН ТЕНДЕР ӨГЧ БАЙСАН НЬ ДАРААХ БАРИМТААР НОТЛОГДДОГ
“Таван толгой” ХК-аас өнгөрөгч хоёрдугаар сарын 8-нд ТТХК/202301041 дугаартай, “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгч шалгаруулах” гэх нэртэй, тус бүр 170 тэрбум төгрөгийн А, Б хоёр багцтай, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. Ингээд өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд тендерийн дүн гарахад А багцад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ангарын “Новел лизинг” ХХК, харин Б багцад “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржийн “Кэй эй рентал сервис” ХХК тус тус шалгарсан байна. Хамгийн ноцтой нь, Б.Хишигдоржийн “Кэй эй рентал сервис” ХХК нь тус тендерт өрсөлдөгч гурван компаниасаа хамгийн өндөр үнийн санал илгээж шалгарсан. Харин өрсөлдөгч гурван компанийг нь “Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаагүй” шалтгаанаар хассан байдаг. Өөрөөр хэлбэл, 170 тэрбум төгрөгийн Б багцын тендер будилаантай буюу Б.Хишигдорж, П.Сайнзориг нарын хуйвалдаанаар хамгийн өндөр үнийн санал илгээсэн мөртлөө “Кэй эй рентал сервис” ХХК шалгарсан гэх хардлагыг дагуулж байна.
Сонирхуулахад "нүүрсний хулгайтай тэмцэхээр" томилогдон очсон БЭТ асан П.Сайнзоригийн эл зоригт үйлдлээр Х.Хишигдоржийн хамаарал бүхий КЭЙ ЭЙ РЕНТАЛ СЕРВИС ХХК-д олгосон уг тендерийн утас хөвөрсөөр Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай очиж учиг нийлдэг талаар бид мэдээлж байсан билээ. ЭНД ДАРЖ УНШИНА УУ Хотын даргаар очих нь баараггүй болсон Х.Нямбаатар, түүний нэгдүгээр орлогчоор томилогдох нь тодорхой П.Сайнзориг нарт ижил төстэй зан чанараас гадна өнгө ижилхэн эрх ашгийн зөрчлүүд энэ мэтээр илэрдэг нь хачирхалтай. Ямартай ч Х.Нямбаатарын ивээл дор мандан мацаж яваа түүнд нэгдүгээр орлогчийн суудал ханхагар санагдах вий...
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна