Оросын цэргүүд Украйны музейдыг тоно дээрэмдэж, урлагийн бүтээл хулгайлж байгаа явдал нь Дэлхийн 2-р дайны үеэс хойших урлагийн бүтээлийн хамгийн том хулгай гэж Америкийн Нью-Иорк таймс сонин бичжээ. Орос цэргүүд музейгээс скифүүдийн алтнаас эхлээд авангард зураг хүртэл олон мянган урлагийн бүтээл хулгайлсан нь ард иргэдийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж, жигшин зэвүүцэх хандлага төрүүлээд байна. Дайн эхэлснээс хойш Украйны хотуудад 30 гаруй музейг тонон дээрэмдэж эсвэл бүрэн устгасан харамсалтай явдал болжээ. Мөн Украйны нутаг дэвсгэр дэх 152 соёлын дурсгалт газар бүрэн болон хэсэгчлэн сүйрч, дэлхийн өвд бүртгэгдсэн ердөө долоон дурсгалт газар дайны хохирлоос түр зуур хамгаалагдаад байсныг /2022 оны зургадугаар сар/ ЮНЕСКО баталж байлаа. Эдгээр газруудын зарим нь 11-12 дугаар зууны үеийн, зарим нь ЗХУ-ын үеийн байгууламжууд билээ. ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азупе хэлэхдээ, “Украйны соёлын дурсгалт газруудад удаа дараа хийж байгаа эдгээр халдалгуудыг зогсоох хэрэгтэй, ямар ч тохиолдолд бүх төрлийн соёлын өвийг онилж болохгүй” гэж мэдэгдэж байсан юм. Тус байгууллагаас өнгөрсөн жил гаргасан тайланд дурьдсанаар Украйны сүйрэлд өртсөн соёлын дурсгалт газруудад шашны барилга 70, түүхэн барилга 30, соёлын өв 18, хөшөө дурсгал 15, музей 12, номын сан 7 зэрэг байгууламжууд багтсан байна.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ