ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга өнгөрөгч нэгдүгээр сард театраасаа шалтгаангүйгээр халагдсан асуудлаараа хуулийн байгууллагад хандсан байна. Тэгвэл түүнийг эргэн ажилд нь томилох шүүхийн шийдвэр гарчээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хаягтаа нийтэлжээ.
-Дуурийн театраасаа халагдаад юу болсон бэ?
Эргэж ажилдаа орсон уу? гэсэн асуулт нэг сараас хойш намайг дагалаа.
Анх театрынхаа босгыг алхаж орсноос хойш энэ мэргэжил нэгдүгээрт юм шүү гэдгийг тайз минь миний ой тойнд гүн гүнзгий суулгаж өгсөн юм. Олон сайхан авьяастны гал голомт болсон ягаан театраасаа их ч зүйлийг сурч, их ч зүйлийг өөртөө шингээж авсан. Тайзан дээрээ гарахгүй, дуулахгүй байна гэдэг миний хувьд үнэхээр хүнд цохилт байлаа.
Ажлаасаа халагдах тушаал аваад яахаа мэдэхгүй шууд л театрынхаа үйлдвэрчний эвлэлд хандсан. Бас хамгийн түрүүнд хуулийн зөвлөгөө авах хэрэгтэй гэж бодсон. Ингээд л өмгөөлөгчтэй уулзаж шүүхэд хандах шийдвэр гаргасан.
Шүүх хурал энэ сарын 11-нд хуралдаж би гэдэг хүн анх удаа шүүх хуралд суув. Олон цаг үргэлжилсний дараа шүүхийн шийдвэр иргэн Уянгын талд гарч Монгол Улсын иргэн Ө.Уянгыг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсүгэй гэсэн шийдвэр гарлаа. Өнөөдөр би энэ мэдээг дуулгаж байгаадаа маш их баяртай байна гэжээ.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо