Ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсаас эх орондоо ажиллаж амьдрахаар ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээл олгогдож эхэллээ. Зээлийн хугацаа 36 сар хүртэл байгаа бол, зээлийн хэмжээний хувьд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчдад 10 сая төгрөг, нөхөрлөл хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаа ирсэн иргэнд 25,0 сая төгрөг хүртэл харин бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 50,0 сая хүртэл төгрөгийн зээл гаргах юм байна. Жижиг зээлийг дамжуулан олгох сонгон шалгаруулалтын үр дүнд Улаанбаатар хотод, Төрийн банк жилийн 8,8 хувь, Хаан банк жилийн 8,8 хувь, Худалдаа хөгжлийн банк жилийн 8,5 хувийн хүүтэйгээр олгох юм байна. Орон нутагт Төрийн банк 4,4 хүүтэй жижиг зээлийг олгож эхэлжээ. Энэ зээлд хамрагдахыг хүсвэл харьяа аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хандахыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдэж байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ