АНУ Michigan Daily сонинд нийтлэгдсэн "Их Монгол дуулж байна" нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Чингис хааныхаа ивээлээр дэлхийн дайдыг хурааснаас хойш тэдний үр хойчис дэлхийн чихнээ дахин сонстож эхэллээ. Гэвч тэд морин дэл дээр бус бөмбөрийн нүргээнээр дэлхийг хурааж байна. Энэ бол “The HU” хамтлаг. Монгол ардын хөөмий, хархирааг барууны метал рок урсгалтай сүлэлдүүлсэн энэ хамтлаг яг одоо эх нутгийнхаа соёлын элч болж яваа. Түүгээр ч үл барам дэлхий дахинаа даган дуурайдаг, сонсон хүндэлдэг хүрээлэлтэй ч болж амжжээ.
Гэвч өнөөдөр дэлхийд мандаад байгаа монгол рок урсгал огт оргүйгээс бий болоогүй юм. Монгол бол үндэсний урлагийн содон шинж байдлаа орчин цагийн урсгалтай сүлэлдүүлэх тал дээр арвин баялаг түүхтэй үндэстэн. “The HU” бол тэднээс ялгарч гарсан содон дүр билээ. Одоогоос яг 18 жилийн өмнө “Алтан ураг” хамтлаг уламжлалт урлагаа цахилгаан хөгжимтэй сүлэлдүүлж эхлэл нь хүннү рокын эхлэл байлаа. Тус хамтлаг 2015 оны “Made in Altan Urag” нэртэй цомог гаргасан нь олон хүний сонорт чамин мэдрэмж төрүүлсэн юм. Бүс нутаг, барууны зарим оронд хүрээлэлтэй болсон энэ хамтлагийн татсан жимээр “Хөсөгтөн”, “Алтайн оргил”, “Жонон” зэрэг хамтлаг мэндэлж ардын урлагаа өнөө цагтай сүлэлдүүлсэн түүхтэй.
Гэвч Монгол Улс их хөршөөсөө яагаад ялгаран, тодорч байгаа вэ гэдэг нь сонин. Монгол яг энэ утгаараа Хятадаас эрс ялгарна. Хятад бол 1.4 тэрбум хүнтэй, зах зээлийн багтаамж асар өндөр энэ үндэстэн ардын урлагаа орчин цагтай амжилттай холбосон нь үгүй. Сүлэлдүүлэхийн оронд тэд орчин цагийн бусад урсгалтай яг ижил төрөл зүйлээр нэг харгуй дээр алхаж байгаа.
Үүнтэй холбоотойгоор чухам яагаад энэ цаг үед монголын язгуур урлаг их хөршөөсөө ялгарч байна вэ, гэх асуулт урган гарна. Асуултын хариу түүхийн хэд, хэдэн учир шалтгаантай.
Монголчууд XX зуунд ЗХУ гэх их гүрний дагуул улс байв. Тухайн үед ЗХУ соёл, урлагийн салбарт үндэсний үзэл шингээсэн ардын урлагийг газар авхуулахгүй байх бодлого баримталж байсан нь монголд ч бас нөлөөлсөн. Гэвч тухайн үед Зөвлөлтийн харьяанд эсхүл дагуул байсан улс орноос ялгаатай нь Монгол Улс социализмын соёлын сүйрэлд өртөөгүй юм. Хэдийгээр 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн сүүдэрт соёлын салбар нь дарагдсан ч коммунист жаазанд ардын урлагаа ямар нэгэн хэмжээгээр шингээсээр байв. Үүнийг зарим талаараа зөөлөн хүчний бодлого ч гэж нэрлэдэг.
Зөөлөн хүчний бодлого хэрэгжиж байх зуур үүнтэй эсрэгцэх нэгэн зүйл болж байв. Залуус нь хөх жинс, рок урсгалд дурлах болжээ. Коммунизмын үеийн тэр дундаа 1970-аад оны монгол залуус барууны рок урсгалыг чимээлсээр байсан юм. Их хараа хяналтын дор тэд нууцаар сонсож, дуу зохиож байв. Үүнийг олж харсан Монголын удирдагчид хөнгөн хөгжим буюу рокн ролл урсгалыг монгол дуутай хослуулан хөгжүүлэх кампанит ажил өрнүүлж эхлэх нь тэр. Гэвч тухайн цаг үед энэ нь амжилт олж, нийтэд түгэн тархаагүй юм.
Рок хөгжмийг төрийн бодлогоор зохицуулсан 70-аад он шувтарч 80-онтой золгов. Энэ цаг үед мөнөөхөн журамлаад, цагдаад байсан рок урсгал нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэлтэд тод ул мөрөө үлдээсэн юм. Барууны хэв маягтай рок хамтлагууд гарч бурангуй нийгэм цаг үеэ шүүмжилж эхлэв. Улаанбаатарын төв талбайд ардчиллын төлөө жагссан залуус “Хонхны дуу”-гаар уриалуулан шинэ нийгэм рүү хөл тавив. Яг л хөрш Орос улсад Виктор Цой, Хятадад Цуй Жань байсантай адилаар.
Яв, явсаар шинэ мянгантай золгоход Монголын улс төрд хөгжмийн урлаг жин дарсан хэвээр л байв. Гагцхүү диско клубт рок урсгал хип-хопоор солигдож, рокийн өөр урсгалууд ч хүч түрэн орж ирэв. Энэ нь тухайн үедээ монголын урлагт нэгэн шинэ үзэгдэл болж байсан юм. Чухамдаа шинэ мянганы түүхэн нөхцөл байдал “Алтан ураг” хамтлаг мэндлэх үндэс болжээ. Тэд залуусыг татаж буй орчин цагийн урсгалыг уламжлалт ардын урлагтай сүлэлдүүлэх нь ялгарах боломж гэж харсан. Гэвч тухайн цаг үе үүнийг хүлээн авах бэлтгэлгүй байсан юм.
Шинэ цагийн Монголд рок урсгал ийнхүү түүхэн сорилт, бэрхшээлтэй тулгарсаар байсан ч энэ урсгалыг сонгож авах хамтлагуудын хүслийг мохоосонгүй. Шинэ маягаар туршсан хэд, хэдэн хамтлаг үүсэн бий болов. Үүнээс эрс ялгаатай нь “Моханик” хамтлаг. Анх поп-панк урсгалаар байгуулагдаж, сонсогчидтой болоод байсан энэ хамтлаг язгуур руугаа буцахаар шийдэж монгол рокоо сонгожээ. Хамтлагийн гишүүд нь бүгд хотод төрсөн ч уламжлалаа шинэчлэлтэй хослуулах санан тэдэнд төрсөн нь энэ байв. Тэдний энэ их тэмүүлэл гаднын дуранд хүний дуранд өртөж “Live from UB” гэх монголын хөгжмийн урсгалын тухай баримтат кино бий болсон юм.
БНХАУ-ын эрэлт саарснаас болж монголын эдийн засаг суларсан бол хип-хопчид ихэнхдээ хятадуудыг үзэн ядсан, арьс өнгөөр гадуурхсан дуу гаргаж байлаа. Сонин давхцал.
Баримтат киноны багийнхан тухайн үед монголчуудын өдөр тутмын амьдрал хөгжим асар нөлөөлдөг болохыг олж харсан нь эрдэнэс олох лугаа л зүйл байв. Шинэ бизнесийн нээлт, хүүхдийн баяр ерөөс ямар нэгэн хүндэтгэлийн ёслол морин хуураар нээгдэж байгааг киноны найруулагч Лорен Напп ажиглажээ. Энэ ажиглалт магадгүй олон монголчуудыг уурлуулж болох юм. Байгалийн асар их баялаг илэрч, түүхий эдийн үнэ эдийн засгийг нь өсгөж байсан бол 2016 оноос хойш энэ улсын эдийн засаг суларч байгаа болохоор тэр. Энэ их уур уцаар нь урлагаар дамжин илэрсэн нь хип-хоп урсгал байсан юм. БНХАУ-ын эрэлт саарснаас болж монголын эдийн засаг суларсан бол хип-хопчид ихэнхдээ хятадуудыг үзэн ядсан, арьс өнгөөр гадуурхсан дуу гаргаж байлаа. Сонин давхцал.
Монголын ихэнх залуус аугаа түүхтэй, дайчин баатруудын удам гэдгээ мэднэ. Гэвч одоо цагт хоёр их гүрний илэрхий нөлөөн дор байгаа гэдгээ ч мэддэг. Монгол урлаг, ерөөс монголчуудын бодлого их гүрнүүдийн дунд зөөлөн хүчний бодлогоор оршиж ирсэн нь түүхэн үнэн.
Тэдний мөнхийн хөрш болсон Хятад улс бүх зүйлээрээ тэднээс эрс ялгардаг ч яг одоо Монголчуудын туулсан замаар яваа. Энд түүхэн олон арван нөхцөл байдал нөлөөлсөн. 1966 оноос эхэлж 10 жил үргэлжилсэн соёлын хувьсгал, Хятадын коммунист засаг захиргаанаас баримталж буй бодлого нь эртний уламжлалт урлагаа газар авхуулахгүй байх явдал байлаа. Маогийн баримталж байсан бодлого түүнийг тэнгэр болохтой зэрэгцэн арай зөөлөрсөн. Цохилттой хоолойгоор, хүчтэй хэмнэлээр дуулдаг “шибейфанг” урсгал үүссэн ч төдийлөн түгэн тархаагүй. Шаньси мужаас гаралтай энэ урсгал ардчилсан тэмцлийн гол чиглүүлэгч нь энэ урсгал байсан юм. Дараа нь шүнген буюу хэдэн зууны өмнө баримталдаг ая данг сэргэн гарсан ч өнөөгийн залуусын ертөнцийг харах үзэлтэй нийцээгүй.
Хятадын дотоодын зах зээл нь хангалттай учраас Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азид үүссэн урсгал чиглэлийг барин хөгжиж байна. Үндэсний цөөнхүүдийн болон ардын ихэнх урсгалууд “хятад маягтай” хөгжих гэх бодлого баримталснаар ардын урлаг нь тэртээ алсад мэт болжээ. Гэвч алсад мэт уламжлалаа сэргээхээр БНХАУ бодлогоороо зохицуулж байгаа.
Яг одоо их гүрнийхээ ардын урлагийн унтаа байдлаас умардын нүүдэлчин Монгол Улс хожин дэлхий дахинд цуурайтаж байна.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ