surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Б.Энхбаяр: БНХАУ-ын хоёр иргэнд 1,4 тэрбумыг шилжүүлжээ. Зориулалт нь тодорхойгүй. Энэ мөнгийг юунд зарцуулсан бэ? 

Б.Энхбаяр: БНХАУ-ын хоёр иргэнд 1,4 тэрбумыг шилжүүлжээ. Зориулалт нь тодорхойгүй. Энэ мөнгийг юунд зарцуулсан бэ? 

Сонсголоор үргэлжлүүлэн "Хатант интернэшнл" ХХК-ийн зээлийн мэдээллийн танилцуулгыг сонсч байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр шинжээчийн дүгнэлтийг сонсохыг хүсэв. 
Шинжээч: "Хатант интернэшнл" ХХК ноолуур самнах, гүн боловсруулах хоёр төсөлд хоёр удаагийн санхүүжилт Хөгжлийн банкнаас авсан байна. Ноолуурын төсөлдөө долоон тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн ч Монгол Улсын Хөгжлийн банкнаас эрсдэлийг үнэлээд, 138.85 сая иений 7.5 хувийн хүүтэй зээлийг 2017 оны есдүгээр сарын 12-ны өдөр олгосон. Зээлийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр хаасан. Мөн ноолуур гүн боловсруулах үйлдвэрийн төсөлдөө 16 тэрбум төгрөг хүсэмжилсэн ч Хөгжлийн банк 5.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Санхүүжилтийн хүү нь 12 хувь. Зээлийн санхүүжилтийг 2018 оны зургаадугаар сард олгосон. 2018 оны арванхоёрдугаар сарын 15-нд дууссан.
Зээлийн үлдэгдэл үндсэн зээлд 4.78 тэрбум, үндсэн хүүд тэрбум, нэмэгдүүлсэн хүүд тэрбум гээд нийт 4.76 тэрбум төгрөг байна. Зээлийн ангиллын хувьд чанаргүй хэмээв. 
"Хатант интернэшнл" ХХК-ийн захирал Б.Баярмаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөө илгээсэн байсан ба хуульч П.Сугарням

-Энэ үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа нь иргэдийн гар дээрээс ноос, ноолуур цуглуулан угаагаад, самнаад экспортолдог ийм үйл ажиллагаа. Нийт төлбөр 742 мянган тонноос 716 мянган тонн ноолуур цуглуулахтай холбоотой гарсан төлбөр гэж ойлгож байна. 


Б.Энхбаяр: БНХАУ-ын хоёр иргэнд шилжүүлсэн, зориулалт нь тодорхойгүй 1,4 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан бэ? 


П.Сугарням: "Хатант кашмер" төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Хөгжлийн банкнаас авсан зээлээр үйлдвэрийн тоног төхөөрөмжид шинэчлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор самнах машин авсан байдаг. Эдгээр төлбөр тухайн автомашинуудын төлбөртэй холбоотой гүйлгээнүүд байхаа.  Манай компани Итали руу гэрээгээр ноолуур экспортолдог. “Covid-19” цар тахал, ложистикийн хүндрэлтэй байдлын улмаас ноолуураа экспортолж чадаагүй. Мөнгөн урсгал тасалдсаны улмаас зээлийн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй хүндрэлтэй байдалд орсон гэв. 
Ийн үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1