Өнөөдөр /2023.12.19/ ЭТТ ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт, "Чалко"-той байгуулсан гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээн дэх нүүрс худалдах, худалдан авах гэрээ зэргийг ярина.
Өнөөдрийн сонсголд дараах 45 хүн дуудагдсаныг задлан тайлбарлаж байна.
Яллагдагчаар татагдаад, УИХ-ын гишүүний сэнтийгээ орхисон Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар ирнэ
Бүрэн эрхээсээ түдгэлзсэн хоёр гишүүн гэрчээр дуудагдсан. Тодруулбал Ж.Мөнхбат нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдаж бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгч байв. Д.Ариунболдыг “Эрдэнэс таванталгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулах замаар “Нүүрсний хулгай”-н хэрэгт гар, бие оролцсон гэх. Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 10 хүний хамт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэх шатандаа явж байна. Түүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж буй.
Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбат нар баримт ярьж өгнө
Ч.Хүрэлбаатар сайдын хувьд Сангийн сайдаар ажиллаж байсан тул сонсголд мэдээлэл өгч оролцоно гэгдэж буй. Сонирхуулахад Ч.Хүрэлбаатар өөрөө нүүрсний хэд хэдэн компанитай хамаарал бүхий этгээд болохыг бид онцолж байсан. Холбогдох материалыг ЭНД ДАРЖ УНШИНА УУ Сангийн яамны ТНБД Ж.Ганбатын хувьд 2022 оны аравдугаар сард ЭТТ ХК-нд БЭТ-өөр томилогдон ажилласан. Бүх баримтуудыг ил болгоход хамтран ажилласан гэдэг утгаараа мэдээлэл өгч оролцох юм.
С.Баярцогт, Д.Сугар, Б.Энэбиш, Д.Зоригт тэргүүтнүүд "Чалко"-той байгуулсан 250 сая ам.долларын гэрээгээр сонсголд оролцоно.
НЭГ. “Эрдэнэс Тавантол¬гой” ХК Хятадын “Чалко Трейдинг Хонконг” ком¬пани, “Жинан Стийл” компаниудаас 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, нүүрс нийлүү¬лэх асуудлыг 2011.07.19-нд ТУЗ-дөө танилцуулж, шийдвэрлүүлэн гэрээ байгуулах эрхийг Гүйцэт¬гэх захирал Б.Энэбишд олгож байв. Энэ хүрээнд ТУЗ-ын 16 дугаарт тог¬тоол гаргасан.
Тогтоолд: гэрээг эцэслэн боловс¬руу¬лахдаа олон харилцагчтай гэрээ хийх, өөрийн квотыг нэмэгдүүлэх талаар анхаа¬рахыг даалгаж, ТУЗ-ийн хараат бус гишүүд урьд¬чилгаа төлбөр болох 250.0 сая ам.долларыг зөвхөн уул уурхайн үйл ажилла¬гаанд зарцуулах нь зүйтэй, хэрэв Хүний хөгжлийн санд энэ урьдчилгааг шил¬жүүлбэл 1РО хийхэд сөр¬гөөр нөлөө¬лөхийг тэмдэг¬лэж, тогтоолд ТУЗ-ийн дарга Д.Сугар гарын үсэг зурсан. Гүйцэтгэх захирал Б.Энэбиш ТУЗ-аас эрх олгосны дагуу 2011 оны долдугаар сарын 26-ны өдөр Чалко компанитай гэрээг байгуулсан түүхтэй.
ХОЁР. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хамгийн анхны ТУЗ-ийн дарга нь тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар. Энэ утгаараа сонсголд дуудагдаад байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэсэн хамгаалалтад ороод чамгүй олон хэргээс мултарч суусан түүний нэр энэ оны сүүлээр ихээхэн дуудагдаж буй. Тэр “сахал” Д.Эрдэнэбилэгийн хамт “Хөтөл цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлалаар өнөөдөр шүүгдэнэ. Хамгийн сонирхолтой нь Хөтөлийн хэргийг шүүх өдөр түүнийг сонсголд дуудсан нь ямар учиртай вэ.
ГУРАВ. Я.Батсуурь дахин гэрчээр дуудагдсан. “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь эхний сонсголоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай ноцтой зүйл дурдсан. Тэрбээр, “ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол Хятадын нэг компанийг 99 жилийн хугацаатай оператороор оруулах гэрээ хэлэлцээрийн ажил эхэлсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажиллаж байсан. Үүнийг эсэргүүцтэл долоо хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа хорьсон. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан" гэсэн билээ.
ДӨРӨВ. Д.Ариунболд гэрчээр ирнэ. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хамаг “хор”-ыг хамт хутгалцаж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй гэгдэж байв. Тиймээс ч АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасдийг “Нүүрсний хулгай”-н хэргээр шалгаж буй тухай мэдээлэгдэж байлаа. Д.Ариунболд, Ш.Раднаасэд нар Говь-Алтай аймгийнх буюу нэг нутаг. Тэд хөтлөлцөөд аймгийн иргэдэд хандив тусламж үзүүлж, гарын бэлэг гардуулж, албан байгууллагуудад автомашин бэлэглэж явсан. Гэвч Ш.Раднаасэд энэ сонсголд оролцохгүй. Сонирхуулахад албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Ш.Раднаасэдийн хэрэг хаагдсан гэнэ.
Нүүрсчин сайд баримт ярьж, нүүрсчид гэрчээр ирж АН-ынхныг намнах өдөр
А.САМО
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна