surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Тэд "Нүүрсний хулгай" гэх хэргийн нээлттэй сонсголд оролцох уу

Тэд "Нүүрсний хулгай" гэх хэргийн нээлттэй сонсголд оролцох уу

УИХ-ын “Нүүрсний хулгай”- г хянан шалгах түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр хуралдаж нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлан дуудна. Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ оны 12-р сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Уг сонсголд оролцохгүй байж болзошгүй эрхмүүдийг хардах эрхийн хүрээнд цувралаар онцлон дурдаж байна. 

1. Х.Баттулга Ерөнхийлөгч байх үедээ Голомт банкны тэргүүн босс Баясгалангийн Бодь группт “Төмөр зам” барих төслийг өгч, нууцад хамруулсан байдаг. Ингэхдээ Таван толгой төмөр зам ХК-ийг төлөөлж Н.Удаанжаргал, ЭТТ ХК-ийг төлөөлж Б.Ганхуяг, Бодь интернейшнл ХХК-ийг төлөөлж Амундра нар гэрээнд гарын үсэг зурсан нь баримтаар ил болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ямар учраас уг гэрээг ОФФТЭЙК болгосон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Тэд сонсголд оролцох уу?  ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

2. ЭТТ ХК-ийн БЭТ Ж.Ганбат, Энержи Ресурст ХХК-д ЭТТ  ХК-ийн эзэмшлийн газраас газар олгосон. Өөрөөр хэлбэл Засгийн газраас томилогдсон БЭТ Ж.Ганбат, Энержи Ресурс ХХК-ийн босс Ж.Оджаргал нар сонсголд оролцох уу? ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

3. УУХҮЯ-ны сайд асан, хотын дарга асан Д.Сумъяабазар БНХАУ-ын зэвсгийн компани болох Норинко компанитай байгуулсан оффтэйк гэрээ, түүнд гарын үсэг зурж, улсын нууцад оруулсан Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатарыг мөн гэрчээр дуудах уу? Түүнчлэн хотын дарга асан Д.Сумъяабазарын төрсөн дүү Д.Сэржбүдээ, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Чинбат нар концессийн гэрээ байгуулж, Монголын хүйс гэгддэг Борзонгийн говийг дайруулан боомт босгож байгаа. Өөрөөр хэлбэл Д.Сумъяабазар, түүний хамаарал бүхий Д.Сэржбүдээ, Ч.Ундрамын Чинбат, Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар сонсголд оролцох уу? ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

4. Хотын нэгдүгээр орлогч дарга П.Сайнзориг ЭТТ ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч байхдаа нүүрсний хулгайн хэргийн анхны сэжигтэн хишиг арвин индустриал ххк-ийн Б.Хишигдоржийн хамаарал бүхий компанид 170 тэрбумын тендер өгч байсан нь  дараах баримтаар нотлогддог. Тэгвэл БЭТ асан, Хотын нэгдүгээр орлогч дарга П.Сайнзориг, Хишиг Арвин индустриал ХХК-ийн Б.Хишигдорж нарын хамаарал бүхий хүмүүс сонсголд оролцох уу? ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

5. Тендер хашраагч гэгдэж буй Ш.Адьшаа  “Алтанговь транс” ХХК-ийг, эхнэр Ядамсүрэнгийн Саранчимэгийнхээ нэр дээр “Ачит-ихт” ХХК-ийг тус тус үүсгэн байгуулжээ. Ингээд Ш.Адьшаа Гаальд байсныхаа хэргийг гаргаж, “Алтанговь транс” ХХК-ийнхаа нэр дээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Цагаан хад” суурьшлын бүсэд газар авч “Гаалийн хяналтын бүс” байгуулжээ. Улмаар 2011 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ буюу нүүрс ачиж, буулгах талбайн үйлчилгээ үзүүлсэн байгаа юм. Ингээд хожим нь 2012 онд “Алтанговь транс” ХХК-аа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн баруун гар, зүүн гар болох Ч.Жаргалсайхан, Ч.Буянжаргал гэх ах дүү хоёрт,  “Ачит-Ихт” ХХК-аа ЕТГ-ын дарга асан П.Цагаанд худалдсан. Эрхэм УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, түүний хамаарал бүхий компаний эзэд сонсголд оролцох уу? ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

6. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Өмнөговь аймаг, Тост тосон бумбын нуруунд  нүүрсний лиценз эзэмшдэг тул УИХ-ын нөлөө бүхий МАН-ынхныхаа овоо хараанд өртжээ. Түүнчлэн түүний төрсөн дүү Б.Балдоржийн “Си Өү Эй Эл” ХХК нь “Айлбаян” -д нүүрсний уурхай ажиллуулж байгаа. Харин тус уурхайн нүүрсийг Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн “Хурд транс” ХХК нь БНХАУ руу тээвэрлэдэг. Цаашлаад Д.Энхгэрэлийн “Хурд авто” ХХК нь Гашуунсухайт боомтоор 30 автомашинаар нүүрс тээвэрлэдэг. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төрсөн дүү Б.Балдорж, эхнэр Д.Энхгэрэл нарын хамт сонсголд оролцох уу? 

7.  Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан 2023 оны гуравдугаар сард  Засгийн газраас “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км  төмөр замын концесс авсан. Улмаар өөрийнхөө “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-иудаар “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр Засгийн газартай гэрээ байгуулсан байдаг. Түүнчлэн тухайн онд ашиглалтад оруулсан. Ирэх жилүүдэд буюу гэрээнд заасан хугацаанд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дангаараа эзэмших болсон байдаг. Тиймээс одоогийн Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан сонсголд оролцох уу? 

8. Соёлын сайдын аав Л.Чинбат нь “Тэвшийн нүүрс” ХХК-ийг эзэмшдэг. “Тэвшийн нүүрс” ХХК нь Дундговь аймгийн MV-018499 дугаартай, 877.4 га талбайтай “Тэвшийн говь” хүрэн нүүрсний ордыг 2045 он хүртэл олборлох эрхтэй дархлагдсан компани. Түүнчлэн Л.Чинбат нь З.Батбаатартай хамт “Коулголд Монгол” ХХК-ийг эзэмшдэг. З.Батбаатар нь Ц.Очирхүүтэй хамт “Френдс транспорт тийм” ХХК-ийг эзэмшдэг. Ц.Очирхүү нь “Уран тех” ХХК-ийг эзэмшдэг. “Уран тех” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай “Нүүрс худалдан авах, худалдах гэрээ” байгуулан ажиллаж байгаа гээд толгой эргүүлэм сүлжээрсэн компаниудаар Дундговиос Өмнөговь руу, Өмнөговиос БНХАУ-руу галгиж нүүрс тээвэрлэсэн зураглал харагдаж байгаа. Соёлын сайдын соёлгүй аав Л.Чинбат, З.Батбаатар, Ц.Очирхүү нарын хамт сонсголд оролцох уу? ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

9. Зам тээвэр хөгжлийн сайд Нью прогрессийн эзэн С.Бямбацогт нүүрс тээврийн  “Алтайн зам” ХХК, “Алтай строй” ХХК-иудтай. Тэдгээр нь Ховд аймгийн Дарви суманд байрлах Хөшөөтийн уурхайд хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлт хийдэг. С.Бямбацогт сайдын нүүрсний хэрэгт холбогдох болсон гол бай Алтайн зам, Алтайн строй ХХК-иуд бол Нью прогрессийн охин компаниуд. Учиргүй олон зангилааг тайлахын тулд С.Бямбацогт сонсголд оролцох уу? ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

10. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын нүүрстэй холбогддог гол сэжүүр нь Хотгор шанагын уурхай. “Хотгор шанага” ХХК-ийг Бэгзсүрэнгийн Алтангэрэл, Нуурхүүгийн Болормаа болон БНСУ-ын “Korea-Mongolia Energy Development” компанитай хамтран эзэмшиж буй.  Гэтэл УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга, Ч.Гансүх нар нь “Хотгор шанага” ХХК-ийн хамтрагч Бэгзсүрэнгийн Алтангэрэлтэйгээ хамтран одоо ч “Шанага транс” ХХК-ийг эзэмшиж байна. УИХ-ын гишүүний давуу эрхээ ашиглаж байж болзошгүй гэх Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сонсголд оролцох уу? ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

11. УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын  төрсөн дүү Ж.Нарантуяа нь Хаянхярваагийн Азбаяртай “Оргил үүдэн зам” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Гэтэл Хаянхярваагийн Азбаяр нь мөн Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхантай “Монголиан транс ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Х.Азбаяр, Б.Дэлгэрсайхан нарын “Монголиан транс ложистик” ХХК нь өнгөрсөн 2022 онд Засгийн газартай 400 сая ам.долларын концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьж, өнгөрөгч арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг. Чухамдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нар ч тун ойр нөхөрлөж ирсний учиг энд тайлагдаж байна. УУХҮ-ийн сайд ЖГанбаатар, төрсөн дүү Ж.Нарантуяа, Х.Азбаяр нарын хамт сонсголд оролцох уу? ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ 

Хамгийн сонирхолтой нь Монгол улсын Төрийн гурван өндөрлөг "Нүүрсний хулгай" гэх хэргийн сонсголд хэд хэдэн нөлөө бүхий эрхмүүдийн холбогдох хэрэгт "Гэрчээр" оролцох болов уу? 

А.САМО

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1