surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

МАН ЗОДООН 3 –  НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭР 11 ДҮГЭЭР САРД ОРДНОО ОРХИН УЛС ТӨРИЙН ДЭВЖЭЭНЭЭС БУУХ АЛБАН ТУШААЛТНУУД

МАН ЗОДООН 3 –  НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭР 11 ДҮГЭЭР САРД ОРДНОО ОРХИН УЛС ТӨРИЙН ДЭВЖЭЭНЭЭС БУУХ АЛБАН ТУШААЛТНУУД

МАН мафижсан бүлэглэлтэй гэж үзэж болохоор нөхцөл байдал үүсээд дотроо хагаралтай байгаа талаар бид “МАН ЗОДООН” хэмээн бүлэглэн хүргэж байгаа билээ. МАН-ын мафижсан бүлэглэл гэдэг нь одоогийн Засгийн газрын сайд нар бие биедээ хэргээ нуун далдлах боломж олгож, хамтдаа “ХУЛГАЙЧИЙГ ИЛРҮҮЛНЭ” гэж хатуу тэмцэж байгаа. Чин үнэндээ жинхэнэ акулууд нь жижиг тулнуудтайгаа тулалдан тэмцэж байна.  Өөрөөр хэлбэл Монгол улсын төрийн ордон, Тусгаар тогтнолын ордонгуудаар нэг МАН-ын хагарал ханхийж, дотроо хэн нь НАМАА авч явах вэ гэх өрсөлдөөн ширүүсч эхэлсэн гэсэн үг. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ нүүрсний жинхэн тоглогчдоо, У.Хүрэлсүх, оффшор, сангийн мөнгө саагч нараараа хоёр фракц болчихоод оноос урьд асуудлаа нэг тийш болгохоор шатар тоглож сууцгаана. Ардчилсан нам ч тэдний хэн хэнийг нь даган хоёр хуваагдсан. Тодруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг сунгаж өгнө гэх амлалттай Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй С.Баярцогт нарын төлөөллүүд дагавар магнайд нь өрж эхэллээ. Харин Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгч болтол нь дэмжихээр экс ерөнхийлөгч Х.Баттулгын “Хөх туг” өрөнхөн намирч байна. Тэгвэл 11 дүгээр сард Л.Оюун-Эрдэнийн фракц ялагдал хүлээвэл Засгийн газар цагаан туг өргөж болзошгүй тул “Нүүрсний хэргээр” дараах сайд нар улс төрийн дэвжээгээ орхин гарцгаах нь...


  5. ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ    
Зам тээвэр хөгжлийн сайд Нью прогрессийн эзэн С.Бямбацогт нүүрс тээврийн  “Алтайн зам” ХХК, “Алтай строй” ХХК-иудтай. Тэдгээр нь Ховд аймгийн Дарви суманд байрлах Хөшөөтийн уурхайд хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлт хийдэг. С.Бямбацогт сайдын нүүрсний хэрэгт холбогдох болсон гол бай Алтайн зам, Алтайн строй ХХК-иуд бол Нью прогрессийн охин компаниуд.  Түүнчлэн С.Бямбацогт Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч “Вестерн холд” ХХК-ийг эзэмшиж байсан зэрэг олон асуудлаар улс төрөөс гэртээ харих цаг нь болсон сайд. 


 

 4. ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР   
 УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын нүүрстэй холбогддог гол сэжүүр нь Хотгор шанагын уурхай. “Хотгор шанага” ХХК-ийг Бэгзсүрэнгийн Алтангэрэл, Нуурхүүгийн Болормаа болон БНСУ-ын “Korea-Mongolia Energy Development” компанитай хамтран эзэмшиж буй.  Гэтэл УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга, Ч.Гансүх нар нь “Хотгор шанага” ХХК-ийн хамтрагч Бэгзсүрэнгийн Алтангэрэлтэйгээ хамтран одоо ч “Шанага транс” ХХК-ийг эзэмшиж байна.

ТАНИЛЦ: Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий этгээдүүдийн ТОМИЛГОО, ТУСГАЙ  ЗӨВШӨӨРЛҮҮД
     

Хамгаас ноцтой нь, “Хотгор шанага” ХХК-ийг хамтран эзэмшигч Нүүрхүүгийн Болормаа нь“Си Ай Жи” ХХК-ийг эзэмшдэг.  Гэтэл “Си Ай Жи” ХХК нь Өмнөговьд 2021 оны зургадугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 2021/483 тоот “Нүүрс худалдан авах, худалдах гэрээ” байгуулжээ. Энэ гэрээний дагуу “Си Ай Жи” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас исэлдсэн нүүрс худалдан авч, урагш нь гаргаж байгаа. Тус компани “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсээ Чойр хүртэл 470 км авто замаар тээвэрлэж, Чойр өртөөнөөс вагонд ачиж, БНХАУ руу гаргадаг нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдох гол шалтгаан нь болж байна.
   3. САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН    
 УИХ-ын 2020 оны сонгуулиар одоогийн Сангийн сайд Б.Жавхланд “Эм Эм И Кью” гэх компани хандив өгч, сурталчилгааны санхүүжилтийг нь босголцжээ. “Эм Эм И Кью” ХХК нь “Моннис групп”-ийн охин компани бөгөөд өдгөө “Моннис майнинг” ХХК болгож нэрээ өөрчилсөн байна. Сангийн сайд Б.Жавхланд сонгуулийн хандив өгсөн “Эм Эм И Кью” ХХК буюу “Моннис майнинг” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн В багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” тендерт шалгарч, 799 тэрбум төгрөгийн гэрээг байгуулж байжээ. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Жавхлан нүүрсний хулгайн хэрэгт холбогдох гол сэжүүр нь эл компани ажээ.
  2. УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР   
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын  төрсөн дүү Ж.Нарантуяа нь Хаянхярваагийн Азбаяртай “Оргил үүдэн зам” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Гэтэл Хаянхярваагийн Азбаяр нь мөн Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхантай “Монголиан транс ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Х.Азбаяр, Б.Дэлгэрсайхан нарын “Монголиан транс ложистик” ХХК нь өнгөрсөн 2022 онд Засгийн газартай 400 сая ам.долларын концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьж, өнгөрөгч арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг. Чухамдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нар ч тун ойр нөхөрлөж ирсний учиг энд тайлагдаж байна


     

Цаашилбал, УИХ-ын Б.Дэлгэрсайханы “Дорнын говь” ХХК-ийг түүний төрсөн дүү Б.Ганхуяг, түүний хүү Г.Гантулга нар хамтран эзэмшдэг. Тэгвэл Ганхуягийн Гантулга гэгч нь өдгөө “Нүүрсний хулгай”-н хэргээр хоригдож буй “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигтэй хамтран “Сора интернэшнл” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Харин “Сора интернэшнл” ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт 2018 оноос хойш Сор говь нэртэй нүүрсний уурхай ажиллуулж байгаа гээд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын холбоо хамаарал цааш үргэлжилнэ.

   1. ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ    
Бүтэн жил “Нүүрсний хулгайг илрүүлнэ” гэх сүржин үгтэй даржин зан гаргаж, намынхнаа төдийгүй сөрөг хүчнээ намнасан Л.Оюун-Эрдэнэ сайд өөрөө нүүрсний хулгайн хамгийн том тоглогч болох гурван том сэжүүр бий хэмээн эх сурвалж мэдээллээ.
Нэгт. Нүүрсний хулгайгаар шүгэл үлээж, ҮХНӨ оруулах нь түүний гол зорилго байв. Ингээд Засгийн газрын нэр бүхий сайд нараа нүүрсний хулгай-гаас аварч үлдэхээр хууль  зөрчин ЭТТ ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Ингэхдээ өөрийн хамаатны ах Ж.Ганбатыг илгээсэн гэнэ. Хулгайг илрүүлнэ гэх  сүржин ажиллагаануудыг өрнүүлж байх үедээ ар хударгаараа ЭТТ ХК-ийг Ж.Ганбатын хамгаалалт дор тонож байсан талаар эх сурвалж ам нээлээ. Холбогдох материалыг ЭНД ДАРЖ УНШИНА УУ
ХОЁРТ. Хамгийн эхэнд яллагдагчаар татсан Хишиг арвин индустриалын босс явсаар өөрийнх нь фракцын хүн болж таарснаар арга буюу Б.Ганхуягийг туг болгон тахисан бололтой. Бид урд өмнө Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг Хишиг арвин индустриалтай хэрхэн нэр холбогдох талаар мэдээлж байсан. ЭНД ДАРЖ УНШИНА УУ 
ГУРАВТ. Жагсаалаас жагсаалд эрх мэдэлтэй болж, хүрээгээ тэлсэн Л.Оюун-Эрдэний эрх ашиг Энержи ресурс, Моннис, АПУ группүүдтэй очиж уялддаг. Л.Оюун-Эрдэнэ яллагдагч болвол нүүрсний жинхэнэ бизнесмэнүүд ил болох тул түүнд эцсээ хүртэл тэмцэх нь чухал ажээ. 

 ТЭМДЭГЛЭЛ: Өнгөрсөн жилийн турш нохой шуугиулсан Л.Оюун-Эрдэний тэргүүлж буй Засгийн газрыг дан нүүрсний хэргээр бус МАН-ын 2020 сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээр хангалтгүй гэж дүгнэсэн. Тиймээс У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын фракц одоогийн Засгийн газрын сайд нарыг дэвжээнээс буулгах зорилготойгоор Үндсэн хуулийн цэцэд хавсарсан материал бүрдүүлэн илгээж байгаа ажээ.  Эцэст нь МАН-ын уг зодоон хэрхэн үргэлжилж, ямар ч үр дүнд хүрсэн хохирогч нь МОНГОЛЧУУД болж үлдэнэ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1