Жор жороо нийлүүлээд, жолоо жолоогоо тааруулаад Монголын улс төрд хөтлөлцөж явдаг хуурай ах дүүс олон бий. Тэдний нэг бол Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нар юм.
ТЕГ-ын дарга асан Б.Заяабал анх Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж, төрд орох замаа нээсэн. Түүнээс хойш хувь, хувьсгалын намтар нь Ч.Хүрэлбаатартай холбоотой явж ирсэн. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар 2007 онд Түлш эрчим хүчний сайд байхдаа Б.Заяабалыг хэлтсийн даргаараа томилж байлаа. Ч.Хүрэлбаатарыг сайдаас буухад Б.Заяабал дагаад хэлтсийн даргын ажлаа өгч байв. Энэ онд УИХ-ын сонгуульд Б.Заяабал нэр дэвшиж, Х.Хүрэлбаатар жагсаалтад багтаж байгаа ажээ. Тэгвэл эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай улс төрийн үзэл баримтлал, зам мөр нэгтэй Татварын Ерөнхий газрын дарга асан Б. Заяабал гэж хэн бэ?
Ч.Хүрэлбаатар 2009-2012 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа Б.Заяабалыг Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн концессын газрын даргаар хууль бусаар томилуулж ажиллуулсан. Хамгийн ноцтой нь 2012 оны тавдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 225 км төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг “Энержи ресурс” ХХК болон “Энержи ресурс рэйл” ХХК-д олгож, шууд гэрээ байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга байсан Б.Заяабалд даалгаж байв.
Илүү сонирхолтой нь гэрээ байгуулагдсанаас хоёр сарын дараа буюу 2012 оны долдугаар сард Б.Заяабал Төрийн өмчийн хорооны даргын ажлаа өгсөн. Улмаар Ч.Хүрэлбаатарын зөвлөхөөр ирж 2015 он хүртэл сууж байгаад 2016 онд Татварын ерөнхий газрын дэд дарга болж, улмаар 2019 онд Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болмогц Татварын ерөнхий газрын дарга болж албан тушаал дэвшсэн.
Б.ЗАЯАБАЛ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙСАН
Ковид 19 цар тахлын үед бүсээ чангалж, хэмнэлтийн бодлого явуулж байх үед Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал Чингэлтэй Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн оффис гэх зориулалтаар 9.5 тэрбум төгрөгийн тендер зарласан. Улмаар тендерт Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы Сан ХХК шалгарч байжээ. Энд өгүүлж буй нэгэн ноцтой зөрчил нь улсаараа хэмнэлтийн хуулинд захирагдаж байхад Татварын Ерөнхий газарт оффис барьж, их хэмжээний үнийн дүнтэй тендер зарлажээ.
Үүгээр зогсохгүй Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал 2004 онд АНУ-ын Калифорнийн их сургуульд суралцахаар БЗС-гаас 34 мянган ам.долларын зээл авчээ. Үүнийг одоогийн ханшаар тооцож үзвэл, тэрбээр 117 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний зээл авч гадаадад суралцсан гэсэн үг юм.
ТЕГ-ын дарга Б.Заяабалын талаар өөр хэд хэдэн ноцтой баримт байна. Тухайлбал ТЕГ-т 850 сая төгрөгөөр шинээр автомашин авч, тухалсан дарга байжээ. Мөн тэрбээр хууль тогтоомж зөрчиж, төсөвт тусгаагүй хөрөнгөөр буюу 293 сая төгрөгөөр ТЕГ-ын ажилтнуудад дүрэмт хувцас хийлгэсэн. Татварын албаныхан 2022 оны гуравдугаар сард “Тайж ресорт” гэх амралтын газарт цуглаж, сургалт нэрийн дор архидан согтуурсан. Хамгийн ноцтой нь, энэ үеэрээ Татварын албаны зарим даргыг өндөр үнэтэй бэлэн мөнгөөр шагнаж, урамшуулжээ. Мөн сугалаа явуулж, хэд хэдэн хүнийг азтай албан хаагч болгон хурдан удмын даагаар хүртэл шагнаж байжээ.
Энэ мэт албан тушаалаа урвуулан ашигласан Б.Заяабал өдгөө МАН-аас нэр дэвшихээр яригдаж байна. Сонирхуулахад Б.Заяабал одоог хүртэл АТГ-т дээрх танилцуулсан хэргүүдээр шалгагдаж байгаад сураг тасарч байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ