"Канвон 2024" залуучуудын IV өвлийн олимпийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр/2024.01.23/ Уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слаломын төрөл болсон бөгөөд Монгол Улсаас анх удаа уулын цанын төрлөөр залуучуудын өвлийн олимпод оролцох эрхээ авсан Х.Халиун тус төрөлд хурд сорьж, шинэ түүх бичив.
Нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Италийн Ж.Колломб хоёр гарааны нийлбэрээр 1:41.10 минут хурдлан алтан медаль хүртсэн бол Швейцарын Ш.Зендер (1:41.21), Шведийн А.Хедин (1:42.13) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Уулын цанын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн Х.Халиун хоёр гараагаа хоёуланг нь алдаа гаргалгүй амжилттай дуусгаж, 2:36.23 минутын үзүүлэлтээр 42-р байрт бичигдлээ гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.
Мөн биатлоны эрэгтэйчүүдийн 7.5 км-ийн спринт уралдаан явагдаж өндөрлөлөө. Энэ төрөлд нийт 99 тамирчин уралдсанаас Францын А.Гай 20:57.7 минутын амжилтаар түрүүлж, Норвегийн Т.Роеслэнд түүнээс 31.8 секунд хоцрон удаалав.
Монголын тамирчин Б.Сүхбат зургаан сум алдаж буудан тэргүүлэгчээс 5:15.9 минут хоцрон 75-д орсон бол Т.Амарсанаа 78-д (+5:43.2), Б.Тэмүүжин 88-д (+7:40.1) тус тус жагслаа. Харин эмэгтэй биатлончдын 6 км-ийн спринт уралдаанд 98 тамирчин онч, хурдаа сориход Италийн К.Гаутеро 19:40.2 минутын амжилтаар итгэл төгс тэргүүлэв. Тэрбээр буудлагадаа ганцхан сум алдсанаас гадна тэшилтдээ ч хурдан байсан тул арын өрсөлдөгчөө 35 секундээр илүүрхсэн юм.
Словенийн Э.Север (20:15.3), Украины П.Пуцко (20:54.1) нар хоёр, гуравт хурдалсан юм.
Энэ зайд уралдсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч-тамирчин Д.Нямсүрэн 28:11.1 минутын амжилтаар 77-р байрт бичигдэв. Харин Хэнтий аймгийн харьяат тамирчин, УАШТ-ий 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальт, спортын мастер Х.Эрдэнэтунгалаг 28:16.4 минутаар 78-р байрт орлоо. Энэ гараанд уралдсан манай нөгөө тамирчин болох Орхон аймгийн харьяат О.Оюуцолмон 34:58.8 минут хурдлан 90-р байрт жагссан юм.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав