Египетийн шигшээ баг ба “Ливерпуль” клубийн довтлогч Мохамед Салах бэртлийн улмаас 21-28 хоногийн хугацаанд талбайд гарахгүй гэж хөлбөмбөгчний бие төлөөлөгч Рами Аббас мэдэгдлээ.
Өдгөө 31 настай М.Салах Африкийн цомын тэмцээний Египет-Ганын шигшээ багуудын хэсгийн тоглолтын /2:2/ үеэр гэмтэл авч, нэгдүгээр үеийн төгсгөлд талбайг орхижээ. Булчингийн гэмтлийн улмаас тэрбээр Египетийн багийн дараагийн хоёр тоглолтыг өнжих болсон тухай зарим хэвлэлд бичсэн байна.
“Мохамедын авсан бэртэл нь бидний бодож байснаас илүү хүнд байна. Иймээс тэрбээр зөвхөн хоёр тоглолт өнжих бус харин ойрын 21-28 хоногийн хугацаанд эмчлүүлэх шаардлагатай. Их Британид эрчимтэй эмчилгээ хийлгэж, формондоо орсон даруйдаа багтаа буцан ирж, Африкийн цомд оролцох боломж бий” хэмээн Р.Аббас Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
М.Салах энэ улиралд “Ливерпуль”-ийн бүрэлдэхүүнд 27 тоглолтод оролцохдоо 18 гоол оруулж, 9 оновчтой дамжуулалт хийсэн байна.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй