Цөөхөн Монголчуудыг дэлхийн индэрт гаргасан Монголын циркийн нэгэн том гэр орон хувьчлагдаад удаж байна. Өөрөөр хэлбэл циркийн урлагаа актлаад циркийн байраа хувьчилсан нь нууц биш. Менежментийн гэх нэршил дор хувьчилсан ч менежмент ч үгүй болоод байгаа “АСА” циркийн байр тун удахгүй их аварга Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарын их хүслийг биелүүлэх “35 давхар” оффисийн барилга болон сүндэрлэх нь.
Циркийн барилгыг тойрсон нийтийн эзэмшлийн талбай болон хойд хэсгийн ногоон байгууламж байх 21.205 га газрыг ах дүү аваргууд болох Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарын Рояалплаза эзэмшиж байна. Тус компани дээрх газруудыг 2019, 2022 онуудад ногоон байгууламж, авто зогсоол гэсэн зориулалтаар өөрийн эзэмшилд бүртгүүлэн авч байсан бол 2023 оны тавдугаар сард газрын зориулалтаа Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор болгон өөрчлүүлсэн байна. Улмаар уг газраа 35 давхар Оффис үйлчилгээ, орон сууцны төв цогцолбор барилга барих Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар буюу А даалгавраа Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулан авчээ. Өөрөөр хэлбэл Д.Сумъяабазар хотын даргаар ажиллаж байх үедээ уг газрыг эрхшээлдээ оруулсан гэсэн үг.
Д.Дагвадорж эхнэр М.Отгонцэцэгийн нэрээр компаниудаа бүртгүүлж Их Британи, Сингапур, Япон компаниудтай хамтран ажиллаж байна.
Рояалплаза ХХК нь Менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр зөвлөгөө өгөх гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2007 онд буюу циркийн хувьчлал явагдах үетэй зэрэгцэн байгуулагдсан байна. Ингээд 2018 оноос иргэн М.Отгонцэцэгийг гүйцэтгэх захирлаар томилж 2022 онд Бүгд найрамдах Сингапур улсын Эс Би Ая Вэнтурс Ассэт Пти. Лтд гэх компанийг хөрөнгө оруулагчаар бүртгүүлжээ.
Тэгвэл Рояалплаза ХХК-ий гүйцэтгэх захирал Мөнхтунгалагийн Отгонцэцэг нь нөхөр Д.Дагвадоржийн хамт Аса Арена ХХК, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Аса Трэвел зэрэг 17 компанийг эзэмшдэг гол тоглогч нь.
Сонирхуулахад тэрбээр Үндэсний циркийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн