surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ирэх сар шинийн барилдаанд үгүйлэгдэн хүлээлт үүсгэж буй бөхчүүд

Ирэх сар шинийн барилдаанд үгүйлэгдэн хүлээлт үүсгэж буй бөхчүүд

Сар шинийн баяр хаяанд ирж, битүүний өдөр улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд түрүүлэх таамгаас илүү зодоглоосой гэж үгүйлэгдэж буй хүчтэнүүд олон бий. 

МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНИЙ БОСОО ХҮЧТЭН АРХАНГАЙН Ч.САНЖААДАМБА 

Ч.Санжаадамба аварга энэ жилийн наадмыг дахин өнжлөө
Үндэсний бөхийн өнөө цагийн тод чимэг улсын аварга Ч.Санжаадамба  жил бүрийн сар шинийн барилдаанд үгүйлэгддэг бөх.  Тэрбээр өдгөө 38 настай бөгөөд 2020 оны наадмаас хойш ганцхан зодоглосон нь өнгөрсөн жилийн сар шинийн барилдаан байлаа. Допингийн эсрэг хатуу байр суурьтай байж, өөрийгөө үнэний төлөө зольсон Санжаа аварга өнгөрсөн жил ганцхан удаа зодоглож, бөх сонирхогчид, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Тэрбээр сар шинийн барилдаанд гурвантаа түрүүлсэн амжилтаар манлайлж буй бөгөөд сар шинийн барилдаанд хамгийн олон шөвгөрсөн бөхчүүдийн нэгээр нэрлэгддэг. 
ХҮЧТЭНҮҮДИЙН ХҮЧТЭН ГОЁ СОДНОМ

Улсын арслан Ц.Содномдорж долоогийн даваанд өвдөг шороодлоо
Монгол улсын арслан Цэдэвийн Содномдоржгүй барилдаан нэг л эрээвэр хураавар харагдаад байдаг нь нууц биш. Арал бяр, царай зүсээр гоёхон төрсөн, зорсон, зурсан юм шиг арсланг сар шинээр барилдахыг үзэгч олон  тэсгэл алдан хүлээж буй. Тэрбээр Ардын хувьсгалын 102 жилийн ойгоор Монгол улсын даян аварга Н.Батсуурьтай барилдаж, төрийн наадмын өндөр даваанд уналгүй тахим өгсөн анхны бөх болсон. Түүнээс хойш заал тэнхимийн барилдаанд төдийлөн барилдаагүй Ц.Содномдорж арслан хамгийн олон дэмжигчтэй бөхөөр нэрлэдэг билээ.
ҮЗЭГЧ ТҮМНИЙ ДУНД ХАМГИЙН ИХ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЖ БУЙ ЗАЛУУ АРСЛАН Б.ОРХОНБАЯР

Танилц: Улсын арслан Б.Орхонбаярын тухай сонирхолтой 10 баримт
Мөрний бэртлийн улмаас улсын баярын наадмын зургаагийн өвдөг шороодсон залуу арслан Б.Орхонбаяр энэ 2023-2024 оны мөчлөгт заал тэнхимийн барилдаанд гарч барилдаагүй. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Монгол даяар амьсгаадуулж баяр наадмын үзүүр булаасан залуу арсланг энэ жилийн сар шинийн барилдаанд  гарч ирээд дэвэхэд нийт Монголчууд түрүүлэх бөхийн таамагт ярьж магадгүй. 
ДААНЧ ЭГЭЛХЭН УЛСЫН ЗААН Б.СЕРИК 

ВИДЕО: Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайгаас уучлалт гуйж, "ёс зүйн  хариуцлага хүлээх болно" гэж мэдэгдлээ | iSee.mn
Монгол улсын заан Б.Серик барилдааны явцад гаргасан алдаандаа хариуцлагаа үүрээд Монгол бөхийн өргөөний барилдаануудад хөлийн цэц хийж буй. Түүний барилдах эрхийг саяхан сэргээжээ. Ямартай ч сар шинийн барилдаанд Б.Серик зааны уран барилдаан, цалгисан инээдийг харах нь. Тэрбээр Баян-Өлгий аймгаас төрсөн улсын хоёр дахь заан цолтон. Сонирхуулахад Баян-Өлгий аймгийн хүчтэнүүдийн улсын наадмаас авсан хамгийн өндөр цол нь “Улсын заан” цол ажээ.
ДЭНДҮҮ ЯВСАН Ө.ДАВААБААТАР ХАРЦАГА

No photo description available.
Төв аймгийн Баянцогт сумын харъяат  Өлзийбатын Даваабаатар гэж  2005 оноос эхлэн хангал адуу шиг догшин барилдаантай залуу Монгол бөхийн ертөнцөд чимээтэйхэн орж ирсэн. Ардын хувьсгалын 87 жилийн ой 2008 оны наадамд зодоглосон 512 хүчтэнээс тухайн үедээ төрийн наадмын долоогийн даваанаас дээш нэрлэгдэж байсан улсын арслан Дагвадоржийн Азжаргал /4/, улсын начин Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй /5/, улсын заан  Дамбийн Рагчаа /6/ нарыг цувруулчихаад л зааны даваанд тухайн жилийнхээ түрүү бөх До.Ганхуяг арслантай хүчийг үзэж өвдөг шороодсон даанч аархуу явсан уран харцага Ө.Даваабаатар.  Өвдөг тохойны хүндхэн бэртлээс болж гаргах амжилт, түрүүлэх таавраа булаалгасан ч төрийн наадам, сар шинийн барилдаанд үгүйлэгддэг билээ. 
ТӨРИЙН НААДМЫН ТУНААНЫ НАЧИН БАЯНХОНГОРЫН УРАН МАГНАЙ 

Улсын начин Э.Батмагнай өрсөлдөгчөө нэг секундэд давлаа
Улсын начин Э.Батмагнай нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Өвөрхангай аймгийн хүчит арслан О.Наранбаатартай тунан барилдаж, Монгол улсын начин цолны болзол хангасан. Тэрбээр 2023 оны Алтан цомын тойргийн барилдаанд Баянхонгор багийн гол хүчтэн байж, ганцхан секундийн дотор өрсөлдөгч бөхөө хаясан түүхэн амжилтын эзэн. Улсын уран барилдаант Э.Батмагнай начинг энэ жил бөхийн өргөөнд төдийлөн хараагүй үзэгчид сар шинийн барилдаанаар үгүйлэн хүлээж буй. Зайдуухан дэвж, түргэхэн тахимдаад төвөггүйхэн шөвгөрч мэдэх Баянхонгорын уран Магнай өдгөө 23 настай бөгөөд сар шинийн барилдаанд барилдаанд барилдахаар бэлтгэлээ базааж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1