ХААДС,БЗС,ЖДҮХС гэх мэт төрийн сангийн мөнгийг саагчид нь улс төрчид. Үүнийг одоогийн Засгийн газрын “Шилэн ажиллагаа”-гаар ил болгосон. Харамсалтай нь эрх баригчид зарим сангийн зээлийг төлүүлээгүй царцаасан байна. Тухайлбал олон нийтийн дургүйцлийг хүргэсэн БЗС-ийн зээл төлөгдөж явахад их хэмжээний мөнгөн дүнгийн зээлтэй ЖДҮХС,ХААДС-ийн зээл эргэн төлөгдөөгүй байна.
Түүхийг эргэн сөхвөл 2019 онд ЖДҮХС-ийн зээлтэй улс төрчид өнөөдрийг хүртэл зээлээ эргэн төлөх нь бүү хэл орон нутгийн жижиг үйлдвэрүүдийг хөлжүүлэхэд зарцуулсан гэх нэрийдлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тэгвэл өдгөө уг сангийн зээлийн эргэн төлөгдөх хэмжээ нэг их наядад хүрээд байгаа билээ. Үүнээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нөлөөлсөн гэгддэг дөрвөн компани, Ш.Раднаасэдийн хамаарал бүхий гурван компани, тэдний араас Б.Бат-Эрдэнэ,Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун , Д.Тогтохсүрэн нарын нэрс хөвөрнө. Хэргийг хэрэгсэхгүй болгохоор хүсэлт нэртэй шаардлага тавьж байсан гишүүд өдгөө зээлийг төлөх шаардлагагүй гэх буруу үлгэр дуурайллыг үзүүлж, төрийн санг үнэгүйдүүлж орхив. Эл түүх ахин дахин давтагдаж байгаа нь ХААДС, Кино урлагийг дэмжих сан, Эрүүл мэндийн сан, Нийгмийн халамжийн сан гэх мэт төрийн 21 сан дээр царцсан хэдэн арван их наядаас харагдаж байна. Хулгайтай, хулгайчтай тэмцдэг гэх одоогийн Засгийн газар зээлийн мэдээллийг шилэн болгосноос өөрөөр зээлийг төлүүлэх, төрийн санг цэвэрлэх ажлыг огт гүйцэтгэсэнгүй.
Жишээлбэл ХААДС-аас Х.Баттулга “Милл хаус” ХХК-иар дөрвөн тэрбум 970 сая, Ш.Раднаасэдийн хамаарал бүхий “Арованна” ХХК 4 тэрбум 551 сая төгрөгний зээл авсан ч одоог хүртэл эргэн төлөөгүй байна.
Харин ЖДҮХС –аас Алтай констракшны Х.Бат-Эрдэний “Төгс шим”, “Блюскай стар”, Кореаса сан” зэрэг компаниуд эргэн төлөлтөө хийгээгүй ангиллыг тэргүүлж байгаа юм. Сонирхуулахад Х.Бат-Эрдэнэ ерөний сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын оройлон тоглогч байсан нь удаа дараагийн баримтаар нотлогдсон байдаг.
Төрийн сангийн мөнгийг гарынхаа салаагаар урсгасан нэр дэвшигчид 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр “Баатар” аятай орон нутгуудаа тойрч яваад ирлээ. Нүүрсчидээ, газарчидаа шалгаж, шалгуулахаар сүүлийн хаврын чуулганаа эхлүүлнэ гэнэ. Үүнээс гадна сангийн тонуулчдаа шалгавал МАН, МАНАН-тайгаа арилах биз ээ.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо