Японы сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын удирдаж байсан Мияагино дэвжээнд харьяалагддаг Хокүсэйхо буюу А.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэнээс болж тус дэвжээг хааж, бөхчүүдийг тараах саналыг өнгөрсөн баасан гарагт холбогдох албаныхан гаргасан.
Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн өчигдөр /2024.03.12/ Мияагино дэвжээний үзэгч, дэмжигчид цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр 6045 хүний гарын үсэг цуглараад байсан. Хэрэв санал өгч, гарын үсэг зурсан хүмүүсийн тоо 7500-д хүрвэл Мияагино дэвжээг хаах шийдвэрийг дахин хэлэлцэж магадгүй байсан юм. Тэгвэл энэ асуудлыг дахин хэлэлцэхээр болсон талаар Японы “Hochi news”мэдээлжээ.
Тодруулбал,Хакүхо М.Даваажаргалын удирддаг байсан Миягино дэвжээ нь Исэгахама дэвжээнд харьяалагддаг бөгөөд тус дэвжээний удирдалгууд Миягино дэвжээг хаах эсэх асуудлыг хэлэлцэхээр дахин уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Тус холбооны удирдлагуудын мэдээлснээр хурал яг хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч тун удахгүй болох гэнэ.
Мөн уг мэдээлэлд дурдсанаар, Миягино дэвжээ одоохондоо хаагдах ба дэвжээний бөхчүүдийг Ошима дэвжээ рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Харин ёкозүна Хакухог Исэгахамагийн дэвжээнд үлдээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ асуудлыг мөн дээрх хурлаар шийдэх бололтой.
Миягино дэвжээний дэмжигч, үзэгчид "Шавь бөхийн үйлдсэн зодооны хүчирхийллийн хэргээс болж, Мияагино дэвжээг хаах тухай Японы сүмогийн холбооны шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна. Өмнө нь төстэй дуулиан дэгдээсэн хэргүүдэд авсан шийдвэртэй харьцуулахад илүү хатуу шийтгэл гэж үзэж дээрх шийдвэрийг хүлээж авах боломжгүйг мэдэгдье" хэмээн байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав