Монгол улсын Засгийн газар “Таван Ш” гэх сүржин ажиллагаа эхлүүлж, хэсэг дуулиан тариад “ХААН ШИГ ЯВСАН Т.БАДАМЖУНАЙ”-г дайчлан баривчилж авчирсан. Одоогийн хотын дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа түүнийг авчирч “улс” даяар баатар болж байлаа. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарт холбогдох “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар газар эзэмшсэн, хахууль өгөхийг завдсан, бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан” гэх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. Үүнээс өмнө наадмын өдрүүдээр түүнийг суллаж байсан нь анхаарал татах өнцөг. Өөрөөр хэлбэл авлига албан тушаал, хууль бус газар, мөнгө угаасан хэрэгт нэр холбогдоод эх орноосоо дайжин зугтаж байсан Т.Бадамжунайгийн хэрэгт нотлох баримт цуглуулах тийм ч хэцүү биш. Гагцхүү хэцүү зүйл нь түүний гараар дамжаагүй МАН-ын сайд гишүүд ховор билээ. Өөрөөр хэлбэл шувуучид шувуугаа өнөөдрийг хүртэл харж үзээд буй шалтгаан нь түүний хамаарал бүхий улс төрчид олон буй.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт прокуророос эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн байна. Сонирхуулахад Т.Бадамжунайгийн холбогдох хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар шалгагдаж байгаа.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо