Улсын арслан М.Бадарчийн допингтой холбоотой асуудлыг олон нийтийн өмнө нээлттэй явуулахаар болжээ. Тодруулбал, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисст Улсын арслан М.Бадарчаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ-уудад холбогдох допингийн маргаан хянан шийдвэрлэж буй. Тэгвэл тус Давж заалдах комиссын бүрэлдэхүүн гуравдугаар сарын 07-ны өдөр Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 17,8-д заасны дагуу үндсэн хуралдааныг олон нийтийн өмнө нээлттэй явуулахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитраас мэдээлсэн бөгөөд, "Хувь хүний нууц, төрийн болон албаны нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх, хамгаалах нь бүрэлдэхүүн болон хэргийн оролцогчдын үүрэг тул тухайн хэсгийг хэсэгчлэн хаалттай горимоор явуулахаар шийдвэрлэв" гэжээ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав