Өчигдөр /2024.03.14/ Төрийн ордонд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулганыг НЗДТГ зохион байгууллаа.
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОН ОЛОН УЛСЫН ИННОВАЦИ ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭГ НИЙТ НЭГ ТЭРБУМААР ХИЙНЭ
Тэгвэл тус чуулганыг нэг тэрбум төгрөгөөр зохион байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй үрсэн мөн хурлын дараа "Шангрилла" зочид буудалд тансаг зэрэглэлийн хүлээн авалт хийсэн гэх иргэдийн шүүмжлэл бий. Тодруулбал, чуулганыг зохион байгуулахын тулд Төрийн ордны нэг давхрын угтах хэсэгт хивс дэвсэж, анонс байрлуулсан зэрэг тохижилтын ажилд 50-60 сая төгрөг, 1000 оролцогчийн хоолны зардалд 94 сая төгрөг, Их танхимын түрээсэнд 7.5 сая төгрөг, гарын бэлэгт 40 сая төгрөг зарцуулсан талаар зарим иргэд мэдээлсэн. Мөн хуралд оролцогчдын зарим нь чуулганы дараах Шангрилла зочид буудлын хүлээн авалтыг эсэргүүцэж, шүүмжилсэн. Тэгвэл тус чуулганыг зохион байгуулах төсвийг өнгөрсөн сард НИТХ-аар батласан Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгаж өгсөн байна.
Төсвийн тодотголд “Засгийн газрын 2023 оны 481 дүгээр тогтоолоор 2024 оныг “Нийслэл Улаанбаатар хот-Хөгжлийн бүс”-ийн форум арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уг арга хэмжээнд 1 тэрбум төгрөг” хэмээн бичжээ.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй