Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний дээд лиг анх удаа 13 багтайгаар таван сарын турш үргэлжилж 2023-2024 оны улирлын аваргаа тодрууллаа.
Эрэгтэй лигийн аваргын төлөөх Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Металл багийн цувралын сүүлийн тоглолт "UG Arena"-д болж өнгөрлөө.
Тус тоглолтод Хасын Хүлэгүүд баг 81:67 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө хожсоноор цувралыг 4:1 болгож, аваргын цом өргөх эрхтэй болсон. Ингэснээр Хасын Хүлэгүүд баг Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн түүхэнд найм дахь аваргын цомоо өргөж, 500 сая төгрөгийг эзэд боллоо.
Мөн тус аваргын цувралын үнэ цэнтэй тоглогчоор Хасын Хүлэгүүд багийн тоглогч Дивайн Майлс тодров. Тэрбээр аварга авсан сэтгэгдэлдээ "Би нэгдүгээр сарын дунд үеэр багтайгаа нэгдсэн. Тиймээс багтайгаа уусах нь нэлээд урт хугацааны аялал байлаа. Мөн А.Азбаяр бол миний хамгийн сайн хамтрагч байлаа. Би талбай дээр хүссэн бүгдийгээ гаргасан. Энэ лиг надад маш их таалагдаж байгаа. Би дараа жил буцаж ирээд дахин нэг аварга авна. Манай багийн дэмжигчид миний гэр бүл" хэмээн ярилаа.
Үндэсний Дээд Лигийн 2023-2024 оны улирлын финалд шалгарсан Бишрэлт Металл болон Хасын Хүлэгүүд багуудад Азийн Аваргуудын лигт оролцох эрхтэй. Тус тэмцээний нэгдүгээр шат дөрөвдүгээр сарын 3-7-нд манай улсад зохион байгуулагдах юм.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй