"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенхаген хотноо өчигдөр эхэлсэн юм. .1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож буй. Сербид байрлаж, Европын шилдгүүдтэй интернетийн асуудалгүй бэлтгэл хийсэн "The MongolZ"-ийг энэ удаагийн Мэйжорт сайн өрсөлдөж, хасагдах шатанд оролцоно гэж олон хүн бодож байгаа. Харамсалтай нь, өчигдөр хүссэн эхлэлээ тавьж чадсангүй.
"The MongolZ" эхний тоглолтоо Туркийн "Eternal Fire" багтай хийж, 6-13 гэсэн харьцаатай хожигдсон. Улмаар дараагийн тоглолтдоо Данийн "ESCSTATIC" тэнцүүхэн өрсөлдөөний төгсгөлд 10-13 гэсэн харьцаатай мөн л ялагдав. Ийнхүү "The MongolZ" багт дахин хожигдох эрх үлдсэнгүй. Өнөөдөр 22.00 цагаас тэд Оросын "AMKAL" багийн эсрэг хэн нь Мэйжорыг үргэлжлүүлэх эсэхээ шийднэ. Хожигдсон баг нь гэртээ харих бол хожсон нь дахин тоглолт хийнэ.
"AMKAL"-ийн тухайд өчигдөр "GamerLegion", "Apeks" багуудад хожигдсон.
Ази, Номхон далайн өөр нэгэн төлөөлөл болох Хятадын "Lynn Vision" баг эхний тоглолтдоо "HEROIC"-д хожигдсон ч хоёр дахь тоглолтдоо Бразилын "FURIA"-г буулган авч, шуугиан тарилаа.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав