surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Т.Доржханд цалингаа биш ашгаа голоод байгаа юм биш үү

Т.Доржханд цалингаа биш ашгаа голоод байгаа юм биш үү

2020 оны УИХ-ын сонгуулиар ХҮН нам ганц суудалтай парламентад хөл тавьсан. Тодруулбал ХҮН намын дарга Т.Доржханд тангараг өргөх ёслолоор пүүзтэй орж ирэн дуулиан тарьж байлаа. Өдгөө дөрвөн жил парламентад суусан Т.Доржханд сонгууль дөхөж буй энэ үед “ УИХ-ын гишүүн боллоо гээд айхтар дархан эрх, ямба эдлээд байсан юм алга. Авдаг цалин бага байна. Миний өмнө ажиллаж байсан байгууллагын хоёр цагийн цалинг л өгч байна. Маш бага байна. Орчин бол хуучин байшин байна. Өвөлдөө гишүүд паар тавиад суудаг нь үнэн шүү дээ" гэлээ.

Энэ үгээрээ Т.Доржханд өндөр цалинтай ажил горилж орж ирснээ хэлэх шиг. Анх тэрбээр УИХ-д орж ирэхдээ сонгогчдынхоо эрх ашгийн төлөө дуугарна гэж том ам гарч явсан. Гэвч тойрогтоо хийсэн зүйлгүй ч гурван жил Засгийн газартай хамсан нохой шуугиулж, эцэст нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн 2020 оноос 2024 оны хугацаанд хөрөнгө орлого гурав дахин нэмэгдсэн гишүүдийн нэг цалингаа голох биш ашгаа голоод байгаа юм биш үү? Өөрөөр хэлбэл нэр бүхий нэг гишүүн “УЛС ТӨР БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛБАР” гэж ам алдаж байсантай утга нэгтэй өгүүлбэр гэсэн үг. 

Т.ДОРЖХАНДЫН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БАЙГУУЛЛАГУУД
УИХ-ын гишүүн Т.Доржханд нь АТГ-д 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Монре Даатгал ХХК (2027933) 88.49% эзэмшдэг гэж мэдүүлсэн.
Монре Даатгал ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд үйл ажиллагааны нэг чиглэл нь "Даатгалын үйл ажиллагаа " байна.
 

Т.ДОРЖХАНДЫН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨРЧИЛ
УИХ-ын гишүүн Т.Доржханд нь АТГ-д 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ , Зээл Эм Эн платформ ББСБ ХХК (624711) 60%, Монрефайнаншиал ХХК (5905915) 1000ш хувьцаа 100% эзэмшдэг гэж мэдүүлсэн. Зээл Эм Эн платформ ББСБ ХХК, Монрефайнаншиал ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд үйл ажиллагааны нэг чиглэл нь "Зээлийн үйл ажиллагаа, Санхүүгийн факторингийн үйлчилгээ, Санхүүгийн факторингийн үйлчилгээ, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ" байна.

Т.ДОРЖХАНДЫН АЙТҮҮЛС
УИХ-ын гишүүн Т.Доржханд нь АТГ-д 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Айтүүлс ХК (5468361) 469156ш хувьцаа 0.01% эзэмшдэг гэж мэдүүлсэн.
Айтүүлс ХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд үйл ажиллагааны нэг чиглэл нь "Мэдээллийн технологийн үйлчилгээ, Программ хангамжийн үйлчилгээ" байна.

Т.ДОРЖХАНДЫН МОНРЕ ИМПЕКС 
УИХ-ын гишүүн Т.Доржханд нь АТГ-д 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Монре-Импекс ХХК (2041189) 30% эзэмшдэг гэж мэдүүлсэн. Монре-Импекс ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд үйл ажиллагааны нэг чиглэл нь "Хүүхдийн цэцэрлэг ажиллуулах" байна. Энэ мэт зургаан компаниар ашгийн сонирхлын зөрчилтэй ч төр төлөөлж буй гишүүн. Тэгвэл Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.10.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй... гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Т.Доржханд нь уг салбарт ашиг сонирхлын зөрчилтэй тул уг асуудлыг хэлэлцэх хуралдааны санал хураалтад оролцохоос татгалзаж, хуралдаан даргалагчид мэдэгдэх үүрэгтэй. 


ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ Т.ДОРЖХАНД ЦАЛИНГАА ГОЛОВ...

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1