CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэлд үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.
Өчигдөр "The MongolZ" баг хожигдох эрхгүй тоглолтыг Оросын "AMKAL" багийн эсрэг хийлээ. Эхний "Nuke" дээр "The MongolZ" 13-2 гэсэн харьцаатай хожиж, тэргүүллийг авсан ч "Mirage" дээр 8-13 гэсэн харьцаатай хожигдож, шийдвэрлэх тоглолт "Inferno" дээр явахаар болсон.
Эхний өдөр Туркийн "Eternal Fire", Данийн "ECSTATIC" багуудад тахим буулган хүнд байдалд орсон "The MongolZ" шийдвэрлэх тоглолт дээр 13-10 гэсэн харьцаатай хожиж, тэмцээнээ үргэлжлүүлэхээр болов. Шийдвэрлэх "Inferno" дээрх тоглолтод хоёр баг эхнээсээ ширүүн өрсөлдөж, ойрхон өрсөлдөөнийг үзүүлж байсан. Харин хоёрдугаар хагасаас "The MongolZ" террорист талын тоглолтууд сайн байж, өрсөлдөгчдөдөө боломж олгосонгүй.
"AMKAL" нутаг буцаж, "The MongolZ" Данид өнгөрүүлэхээ өдрөө сунгалаа. Өнөөдөр тэд 20.00 цагаас Хятадын "Lynn Vision Gaming" багтай тоглоно. Хожсон баг нь тэмцээнээ үргэлжлүүлэх бол хожигдсон нь гэртээ харина. Дээрх хоёр багийн тухайд Азидаа олон удаа учраа таарсан бөгөөд сүүлийн гурван тоглолтод "The MongolZ" ялжээ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав